Skip to main content

Posts

Их Британий U3A байгууллага

Хүний амьдралын үе шатыг ерөнхийгөөр тоймлон харахад хүн бага, залуу насаа сурч, боловсроход зориулж, идэр насандаа амьдрал ахуйгаа зохиож үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурсан мэдсэн ээ хөдөлмөрлөж бүтээх үйлсэд зориулах бөгөөд ахимаг насандаа эрүүл саруул байх нь гэр бүл үр хүүхдэдээ тустайгаас гадна хүний идэвхтэй амьдрал үргэлжилсээр д уртай зүйлс ээ хийх бүрэн боломж нээлттэй байдаг. Миний ажигласнаар Англичуудын нэлээдгүй нь жар дөхөөд ирэхдээ амьдрахад санхүүгийн баталгаатай (байгууллагын тэтгэвэр, хувийн тэтгэвэртэй) болсон хэсэг эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар ч урьдчилаад тэтгэвэрт гарсан хүмүүс нэлээдгүй байна аа. Өнөөдрийн байдлаар Англид хүйсний ялгаагүй тэтгэврийн нас 67 бөгөөд тэтгэвэр нь нийгмийн даатгалын тэтгэвэр, байгууллагын тэтгэвэр, хувийн тэтгэвэр гэх хэсгүүдээс бүрдэж болох юм байна. Ажил хөдөлмөр эрхэлэх үедээ, байгууллагын тэтгэвэр болон хувийн тэтгэврийн санд хувь нийлүүлснээр нийгмийн даатгалын тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэрт гарах боломж бүрдсэн байж бо...

Байгаль орчныг нөхөн сэргээх ба Эйдэн төсөл

Би 15 жилийн өмнө Эйдэн нэртэй сонирхолтой төслийг очиж үзсэн юм. Саяхан ВВС гийн өглөөний мэдээгээр Морканбэй гэх Ланкшэйрийн жижиг хотод Эйдэн(Eden) төсөл  хэрэгжиж эхлэх юм гэж засаг захиргааны болон, их сургуулийн хүмүүс ярилцлага өгч байхыг үзээд, дээр очиж үзсэн зургаа гаргаж ирээд  үзэв, Эйдэн төслийн вэб хуудсыг уншиж ямар их өгөөжтэй ажил болсныг дэлгэрүүлэн мэдэж монголчууддаа санаа авах нэгэн сэдэв болох бол уу гэж бодсон. Энэ төслийн талаар дэлгэрүүлж  дараах вэб хуудаснаас нь үзэх боломжтой.    Эйдэн төслийн талаар товчхон өгүүлбэл ийм түүхтэй.   1995 он гэхэд энэ газраас шаазангийн түүхий эд шавар олборлох ажлын нөөц барагдсанаар эдийн засгийн хувьд өгөөжгүй болж байжээ. Яг энэ үед Английн баруун өмнөд нутагт орших Хэйлингин нэртэй цэцэрлэгт хүрээлэн дэлхийн ховор олон ургамлын цуглуулга бүхий ботаник гаарднын хүрээгээ тэлж ургамлын устаж үгүй болохоос өмнө хамгаалж хадгалах Эйдэн (Eden) төслийн санааг гаргаж багтаамж том т...

Блэтчлэй Парк

Найзуудтайгаа Блэтчлэй (Bletchley) Парк гэх нэртэй Английн нэгэн түүхийн сонирхолтой музейг тайлбартай, үзүүлбэртэй хэдэн жилийн өмнө үзэж бүтэн өдрийг тэнд өнгөрөөсөн өө зургуудаа үзэж байгаад санаж энэ блог тоо бичихээр шийдэв. Байрлал нь Оксфорд, Кембриж хоёр хотыг холбох төмөр замын дунд хойшоо босоо тэнхлэгээр Шотланд руу явах зам дээр урагш Лондонтой төмөр замаар холбох газар жижигхэн хотод энэ парк байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы арми Энигма (Enigma) машиныг ашиглаж шифрлэж нууцалсан мэдээгээ дамжуулж цацдаг байж. Тэр шифрлэж шахсан кодыг задлах Бомбе(Bombe) гэх код тайлах анхны машиныг энд бүтээжээ. Үзэж яваад математикч Алин Түйрэнгийн ажиллаж байсан өрөөнд орсон сайхан сэтгэгдэл төрсөн дөө. Түйрэнгийн машиныг дуулаагүй Математик болон Айти-гийн оюутан байхгүй биз ээ. Блэтчлэй Парк -ад Польш, Францын математикчид үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тайлбарлаж байв. Энд ажиллаж байсан хүмүүсийн хэн нь ч би энд ажиллаж байсан гэж хэлдэггүй байжээ, шийдвэрлэж байг...

Зул сарын баярын уламжлал

Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье. Зул сарын ил захидал Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх ү...

Кембрижийн түүх

Наяад оны сүүлээр МУИС хэлний оройн сургуультай байв. Улаанбаатарын нэлээд залуус өдрөөр ажил аа хийгээд оройд гадаад хэл сурахаар хичээллэж гурван жил суралцаад англи, франц, герман ... гэх мэт хэлний боловсролыг өөрийн мэргэжил дээрээ нэмж эзэмшдэг байсан. Энэ үед манай МУИС-ийн багш нарын нэлээд хэсэг гадаад хэл сурч суралцаж байлаа. Би хэлний ангид суралцаж байх үедээ Кембрижийн их сургуулийн талаар хичээл зааж буй багш нараасаа сонсож, очиж сурсан, ажилласан гэх багш нараа биширч явж ээ.  Кембрижийн сургуульд сураагүй ч 1996 онд гэр бүлийнхээ хүнийг дагаж анх Кембриж хотод ирж Их сургууль дээр уулзалтад оролцож коллежуудаар орж,  12 -р зуунд байгуулагдсан сургууль өнөөг хүртэл тасралтгүй ажилласан гэхээр сүрдмээр ч юм шиг биширмээр сайхан сэтгэгдэл төрж, очих дуртай газрын минь нэг болсон. Монголд сургуульд сурсан хүн бүрийн нэрийн дуулж бүтээлийг хичээлээр үздэг Исаак Ньютон, Чарльз Дарвин энэ сургуульд сурч байжээ. Кембрижийг төгссөн хүн бүрт бүх насаараа их сургуул...

Би шинэ эрэн үе болох мөнхийн залуучуудын төлөөлөгч өө !

Манай дэлхийн хүмүүс орчин үед урт насалж байгаатай холбоотойгоор  шинэ эрэн үе эхлүүлж байгаа билээ. Бидний мэдэх суурин газрын эмэгтэйчүүд тавиад жилийн өмнө хэрвээ 40,50 гарсан бол тодорхойлох маш амархан байсан нас хөгширч байна, шинээр суралцахад оройтсон, эдийн засгийн эрх чөлөөгүй, нас биед тохирсон эвтэйхэн хэдхэн хувцас, социализмын үе ч байлаа маш завгүй ажилтай, амрах үед гэрийн ажлаас хэтрэхгүй, сонголт гээд байхгүй завгүй л байдаг байсан тийм үү! Гэтэл орчин үед дундаж нас гэх 40-60 насны хүмүүсийг хэлээд байгаа, дэлхийн мэдээллийг хаанаас бол хаанаас авсан,  болж буй шинэлэг бүхнийг ойрхноос судалж,дагаж чаддаг, дуртай зүйлдээ өөртөө цаг гаргаж , мэдлэг мэдээллээр арвин, орчин  үеийн шинэлэг загвараар хувцаслаж, гоо сайхны ч хэрэглээ өндөр, спортоор хичээллэдэг, зөв хооллодог,  гартаа хамгийн сүүлийн үеийн утастай , гэртээ ажилдаа техник технологийн маш их туслахтай, аялалд гардаг, нас хамаарахгүй найзалдаг, удирдаж чаддаг, шинийг сэдэгч, эрсдэлээс...

Ээжүүд!

   Сайн байна уу эрхэм хүндэт зочид минь? Анхныхаа пост бичих гэж байгаа түл алдаа оноо минь их байхаа өршөөгөөрэй 🙏🏻! Бид бүгдээрээ туршлагаасаа харилцан суралцах хэрэгтэй гэж энэ бүхнийг бичиж сууна.   Ээжүүд! Би өөрөө 2 хүүхдүүдийн ээж болохлоор надаа дөхүү миний хамгийн чухал анхаардаг сэдэв ч гэж болох юмаа. Монгол ,Англи болон бусад ээж нарийн хоорондын хүүхдээ өсгөж байгаа яалгаа их байх юм. Англид жирэмсэн болоод өрхийн эмч мэдүүлсний дараа 12 болон 20 долоо хоногтоо хоёрхон удаа л эхо-д үзүүлдэг бол Монголд хүссэн үедээ хэдэн удаа ч үзүүлэх боломжтойг бас заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болохыг бид мэднэ.  Энд 20 долоо хоногтоо бүх зүйл хэвийн үйл ажиллагаатай бол бүх л явцыг эх баригч аваад явчихдаг ба ганц ч удаа эмэгтэйчүүдийн эмч үздэггүй.  Ихэнх ээжүүд өөрсдөө төрхөөс айдаггүй хамгийн эцсийн сонголт хийсвэр байдаг.  Ээжүүд хийсвэр хийлгэж 6 долоо хоног машинаа барьж чадахгүй байх бий гэж илүү айдаг гэж болно ккк. ...