Skip to main content

Posts

Showing posts with the label Алин Түйрэнг

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Блэтчлэй Парк

Найзуудтайгаа Блэтчлэй (Bletchley) Парк гэх нэртэй Английн нэгэн түүхийн сонирхолтой музейг тайлбартай, үзүүлбэртэй хэдэн жилийн өмнө үзэж бүтэн өдрийг тэнд өнгөрөөсөн өө зургуудаа үзэж байгаад санаж энэ блог тоо бичихээр шийдэв. Байрлал нь Оксфорд, Кембриж хоёр хотыг холбох төмөр замын дунд хойшоо босоо тэнхлэгээр Шотланд руу явах зам дээр урагш Лондонтой төмөр замаар холбох газар жижигхэн хотод энэ парк байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы арми Энигма (Enigma) машиныг ашиглаж шифрлэж нууцалсан мэдээгээ дамжуулж цацдаг байж. Тэр шифрлэж шахсан кодыг задлах Бомбе(Bombe) гэх код тайлах анхны машиныг энд бүтээжээ. Үзэж яваад математикч Алин Түйрэнгийн ажиллаж байсан өрөөнд орсон сайхан сэтгэгдэл төрсөн дөө. Түйрэнгийн машиныг дуулаагүй Математик болон Айти-гийн оюутан байхгүй биз ээ. Блэтчлэй Парк -ад Польш, Францын математикчид үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тайлбарлаж байв. Энд ажиллаж байсан хүмүүсийн хэн нь ч би энд ажиллаж байсан гэж хэлдэггүй байжээ, шийдвэрлэж байг...