Posts

Showing posts from December, 2018

Зул сарын баярын уламжлал

Image
Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье. Зул сарын ил захидал Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх үнэ буур ч 1860 оноо

Кембрижийн түүх

Image
Наяад оны сүүлээр МУИС хэлний оройн сургуультай байв. Улаанбаатарын нэлээд залуус өдрөөр ажил аа хийгээд оройд гадаад хэл сурахаар хичээллэж гурван жил суралцаад англи, франц, герман ... гэх мэт хэлний боловсролыг өөрийн мэргэжил дээрээ нэмж эзэмшдэг байсан. Энэ үед манай МУИС-ийн багш нарын нэлээд хэсэг гадаад хэл сурч суралцаж байлаа. Би хэлний ангид суралцаж байх үедээ Кембрижийн их сургуулийн талаар хичээл зааж буй багш нараасаа сонсож, очиж сурсан, ажилласан гэх багш нараа биширч явж ээ.  Кембрижийн сургуульд сураагүй ч 1996 онд гэр бүлийнхээ хүнийг дагаж анх Кембриж хотод ирж Их сургууль дээр уулзалтад оролцож коллежуудаар орж,  12 -р зуунд байгуулагдсан сургууль өнөөг хүртэл тасралтгүй ажилласан гэхээр сүрдмээр ч юм шиг биширмээр сайхан сэтгэгдэл төрж, очих дуртай газрын минь нэг болсон. Монголд сургуульд сурсан хүн бүрийн нэрийн дуулж бүтээлийг хичээлээр үздэг Исаак Ньютон, Чарльз Дарвин энэ сургуульд сурч байжээ. Кембрижийг төгссөн хүн бүрт бүх насаараа их сургуулийн колле

Би шинэ эрэн үе болох мөнхийн залуучуудын төлөөлөгч өө !

Image
Манай дэлхийн хүмүүс орчин үед урт насалж байгаатай холбоотойгоор  шинэ эрэн үе эхлүүлж байгаа билээ. Бидний мэдэх суурин газрын эмэгтэйчүүд тавиад жилийн өмнө хэрвээ 40,50 гарсан бол тодорхойлох маш амархан байсан нас хөгширч байна, шинээр суралцахад оройтсон, эдийн засгийн эрх чөлөөгүй, нас биед тохирсон эвтэйхэн хэдхэн хувцас, социализмын үе ч байлаа маш завгүй ажилтай, амрах үед гэрийн ажлаас хэтрэхгүй, сонголт гээд байхгүй завгүй л байдаг байсан тийм үү! Гэтэл орчин үед дундаж нас гэх 40-60 насны хүмүүсийг хэлээд байгаа, дэлхийн мэдээллийг хаанаас бол хаанаас авсан,  болж буй шинэлэг бүхнийг ойрхноос судалж,дагаж чаддаг, дуртай зүйлдээ өөртөө цаг гаргаж , мэдлэг мэдээллээр арвин, орчин  үеийн шинэлэг загвараар хувцаслаж, гоо сайхны ч хэрэглээ өндөр, спортоор хичээллэдэг, зөв хооллодог,  гартаа хамгийн сүүлийн үеийн утастай , гэртээ ажилдаа техник технологийн маш их туслахтай, аялалд гардаг, нас хамаарахгүй найзалдаг, удирдаж чаддаг, шинийг сэдэгч, эрсдэлээс айдаггүй, өөртөө и