Posts

Showing posts from 2021

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

Image
  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сараас Лондон

Топиари цэцэрлэг (Topiary garden).

Image
Нэгэн түүх.       1688 онд Жеймс Грэм нь Левенс цогцолборыг( Левенс Холл)  авсан байна. Тэрбээр өөрийн зиндааны нийгэмлэг дээ нэр хүнтэй нэгэн байсан тул тэр үедээ нэртэй байсан Францын гаардан дизайнер Монсиеур Гуиллауми Биаумонтийг     дагуулж иржээ. Монсиеур нь хааны ордны цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байсан бөгөөд Левенс цогцолборын цэцэрлэгт хүрээлэнг 1694 онд бий болгосон байна. Левенс цогцолборын цэцэрлэгт хүрээлэнг энгийн хэв маягаар мөнх ногоон ургах ургамал мододтой мөн модыг шигүү суулгаж хашаа бүхий загвартай  болгож ургуулжээ. Удалгүй Англид цэцэрлэгийн загварууд өөрчлөгдөхөд   эдгээр төрлийн бараг бүх хуучин цэцэрлэгт хүрээлэнг хаа сайгүй устгаж өөрчлөөд     байгалийн зураглал бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болжээ.     Гурван зууны туршид хадгалагдсан Левенс гаардан   анхны бүтээсэн гайхамшигт    дүр зураг аа хадгалж үлдсэн нь одоо гайхагдаж байна.    Энэхүү үзэсгэлэнт дүр төрхийг хадгалах, сайжруулахын тулд дөрвөн мэргэжлийн цэцэрлэгч жилийн турш ажилладаг гэнэ. Топиари