Posts

Showing posts from January, 2019

Байгаль орчныг нөхөн сэргээх ба Эйдэн төсөл

Image
Би 15 жилийн өмнө Эйдэн нэртэй сонирхолтой төслийг очиж үзсэн юм. Саяхан ВВС гийн өглөөний мэдээгээр Морканбэй гэх Ланкшэйрийн жижиг хотод Эйдэн(Eden) төсөл  хэрэгжиж эхлэх юм гэж засаг захиргааны болон, их сургуулийн хүмүүс ярилцлага өгч байхыг үзээд, дээр очиж үзсэн зургаа гаргаж ирээд  үзэв, Эйдэн төслийн вэб хуудсыг уншиж ямар их өгөөжтэй ажил болсныг дэлгэрүүлэн мэдэж монголчууддаа санаа авах нэгэн сэдэв болох бол уу гэж бодсон. Энэ төслийн талаар дэлгэрүүлж  дараах вэб хуудаснаас нь үзэх боломжтой.    Эйдэн төслийн талаар товчхон өгүүлбэл ийм түүхтэй.   1995 он гэхэд энэ газраас шаазангийн түүхий эд шавар олборлох ажлын нөөц барагдсанаар эдийн засгийн хувьд өгөөжгүй болж байжээ. Яг энэ үед Английн баруун өмнөд нутагт орших Хэйлингин нэртэй цэцэрлэгт хүрээлэн дэлхийн ховор олон ургамлын цуглуулга бүхий ботаник гаарднын хүрээгээ тэлж ургамлын устаж үгүй болохоос өмнө хамгаалж хадгалах Эйдэн (Eden) төслийн санааг гаргаж багтаамж том талбайтай газар хэрэгтэй үетэй давх

Блэтчлэй Парк

Image
Найзуудтайгаа Блэтчлэй (Bletchley) Парк гэх нэртэй Английн нэгэн түүхийн сонирхолтой музейг тайлбартай, үзүүлбэртэй хэдэн жилийн өмнө үзэж бүтэн өдрийг тэнд өнгөрөөсөн өө зургуудаа үзэж байгаад санаж энэ блог тоо бичихээр шийдэв. Байрлал нь Оксфорд, Кембриж хоёр хотыг холбох төмөр замын дунд хойшоо босоо тэнхлэгээр Шотланд руу явах зам дээр урагш Лондонтой төмөр замаар холбох газар жижигхэн хотод энэ парк байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы арми Энигма (Enigma) машиныг ашиглаж шифрлэж нууцалсан мэдээгээ дамжуулж цацдаг байж. Тэр шифрлэж шахсан кодыг задлах Бомбе(Bombe) гэх код тайлах анхны машиныг энд бүтээжээ. Үзэж яваад математикч Алин Түйрэнгийн ажиллаж байсан өрөөнд орсон сайхан сэтгэгдэл төрсөн дөө. Түйрэнгийн машиныг дуулаагүй Математик болон Айти-гийн оюутан байхгүй биз ээ. Блэтчлэй Парк -ад Польш, Францын математикчид үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тайлбарлаж байв. Энд ажиллаж байсан хүмүүсийн хэн нь ч би энд ажиллаж байсан гэж хэлдэггүй байжээ, шийдвэрлэж байг