Skip to main content

Posts

Showing posts with the label Цэцэрлэгт хүрээлэн

Топиари цэцэрлэг (Topiary garden).

Нэгэн түүх.       1688 онд Жеймс Грэм нь Левенс цогцолборыг( Левенс Холл)  авсан байна. Тэрбээр өөрийн зиндааны нийгэмлэг дээ нэр хүнтэй нэгэн байсан тул тэр үедээ нэртэй байсан Францын гаардан дизайнер Монсиеур Гуиллауми Биаумонтийг     дагуулж иржээ. Монсиеур нь хааны ордны цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байсан бөгөөд Левенс цогцолборын цэцэрлэгт хүрээлэнг 1694 онд бий болгосон байна. Левенс цогцолборын цэцэрлэгт хүрээлэнг энгийн хэв маягаар мөнх ногоон ургах ургамал мододтой мөн модыг шигүү суулгаж хашаа бүхий загвартай  болгож ургуулжээ. Удалгүй Англид цэцэрлэгийн загварууд өөрчлөгдөхөд   эдгээр төрлийн бараг бүх хуучин цэцэрлэгт хүрээлэнг хаа сайгүй устгаж өөрчлөөд     байгалийн зураглал бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болжээ.     Гурван зууны туршид хадгалагдсан Левенс гаардан   анхны бүтээсэн гайхамшигт    дүр зураг аа хадгалж үлдсэн нь одоо гайхагдаж байна.    Энэхүү үзэсгэлэнт дүр төрхийг хадгала...

Байгаль орчныг нөхөн сэргээх ба Эйдэн төсөл

Би 15 жилийн өмнө Эйдэн нэртэй сонирхолтой төслийг очиж үзсэн юм. Саяхан ВВС гийн өглөөний мэдээгээр Морканбэй гэх Ланкшэйрийн жижиг хотод Эйдэн(Eden) төсөл  хэрэгжиж эхлэх юм гэж засаг захиргааны болон, их сургуулийн хүмүүс ярилцлага өгч байхыг үзээд, дээр очиж үзсэн зургаа гаргаж ирээд  үзэв, Эйдэн төслийн вэб хуудсыг уншиж ямар их өгөөжтэй ажил болсныг дэлгэрүүлэн мэдэж монголчууддаа санаа авах нэгэн сэдэв болох бол уу гэж бодсон. Энэ төслийн талаар дэлгэрүүлж  дараах вэб хуудаснаас нь үзэх боломжтой.    Эйдэн төслийн талаар товчхон өгүүлбэл ийм түүхтэй.   1995 он гэхэд энэ газраас шаазангийн түүхий эд шавар олборлох ажлын нөөц барагдсанаар эдийн засгийн хувьд өгөөжгүй болж байжээ. Яг энэ үед Английн баруун өмнөд нутагт орших Хэйлингин нэртэй цэцэрлэгт хүрээлэн дэлхийн ховор олон ургамлын цуглуулга бүхий ботаник гаарднын хүрээгээ тэлж ургамлын устаж үгүй болохоос өмнө хамгаалж хадгалах Эйдэн (Eden) төслийн санааг гаргаж багтаамж том т...