Skip to main content

Байгаль орчныг нөхөн сэргээх ба Эйдэн төсөл



Би 15 жилийн өмнө Эйдэн нэртэй сонирхолтой төслийг очиж үзсэн юм. Саяхан ВВС гийн өглөөний мэдээгээр Морканбэй гэх Ланкшэйрийн жижиг хотод Эйдэн(Eden) төсөл  хэрэгжиж эхлэх юм гэж засаг захиргааны болон, их сургуулийн хүмүүс ярилцлага өгч байхыг үзээд, дээр очиж үзсэн зургаа гаргаж ирээд үзэв, Эйдэн төслийн вэб хуудсыг уншиж ямар их өгөөжтэй ажил болсныг дэлгэрүүлэн мэдэж монголчууддаа санаа авах нэгэн сэдэв болох бол уу гэж бодсон. Энэ төслийн талаар дэлгэрүүлж  дараах вэб хуудаснаас нь үзэх боломжтой.   

Эйдэн төслийн талаар товчхон өгүүлбэл ийм түүхтэй.  
1995 он гэхэд энэ газраас шаазангийн түүхий эд шавар олборлох ажлын нөөц барагдсанаар эдийн засгийн хувьд өгөөжгүй болж байжээ. Яг энэ үед Английн баруун өмнөд нутагт орших Хэйлингин нэртэй цэцэрлэгт хүрээлэн дэлхийн ховор олон ургамлын цуглуулга бүхий ботаник гаарднын хүрээгээ тэлж ургамлын устаж үгүй болохоос өмнө хамгаалж хадгалах Эйдэн (Eden) төслийн санааг гаргаж багтаамж том талбайтай газар хэрэгтэй үетэй давхацсан байна.

Ирэх жил нь Эйдэн төслийн төлөвлөлтөд архитектурчид оролцож хамт ярилцаж суухдаа анхны ноорог зургийг гаргаж байжээ. Ингээд ямар ч хэлбэртэй гадаргуу дээр барьж байгуулахад тохиромжтой бөмбөлөг хэлбэртэй барилгын зургийг гаргаж иржээ. Энэ нь шаталсан, дугуйрсан, хонхойсон ямар ч гадаргуу дээр зохицуулан барих боломжтой хэлбэр юм гэж үзжээ. 

1998 он гэхэд анхны бөмбөлөг хэлбэрт барилга барихаар 370 км урт раам зангидаж дэлхийн хамгийн том бөмбөлөг хэлбэртэй барилгыг барихын зэрэгцээ уурхайн хаягдал усыг дээр нь нэмээд тэр жилийн борооноос уурхайн хонхорхой д орж ирсэн нийт 43 сая литр усыг уурхай нь хонхрын гадаргаас доош 15 метрийн гүнд суулгасан ус зайлуулж дахин ашиглах төхөөрөмжөөр дамжуулан ашиглах болсон байна. 

2000 оноос эхлэн албан ёсны санхүүжилтийн фондыг босгож өмнөх бүтээн байгуулалтынхаа зээлийн төлбөрийг хийж эхэлжээ. Таван сараас эхлэн  үзэгчдийг татаж мянганы шинэ бүтээн байгуулалт Эйдэний ирээдүйн төлөвлөгөө, бөмбөлөг хэлбэрт байгууламжийн баригдаж буй  шийдэл явцыг үзүүлж харуулж байжээ. 

Энэ оныхоо найман сараас эхлэн Реадингийн их сургуулийн тусламжтайгаар олон төрлийн хаягдлыг ашиглаж 83 мянган тонн хөрсийг боловсруулан гаргаж, ургамал ургуулах хөрсийг хаягдал ашиглан гаргаж болно гэдгийг харуулсан. Үүндээ эрдэс баялгийг уурхайн хаягдлаас гаргаж, хүлэмжийн хөрсийг удаан амьдрах органик модны холтос, үрдсээр бэлтгэж, гадаах хөрсийг орон нутгийн оршин суугчдаас гарч байгаа ногоон хаягдлаар хөрс боловсруулж бэлтгэсэн байна.

9 сараас эхлэн бөмбөлөг дотор халуун орны мод тарьж эхэлснээр Лондонгийн Цамхгаас (Tower of London) хоёр дахин өндөр аварга бөмбөлөг халуун орны (rainforest) мянга гаруй төрлийн ургамал, мод зэргийг агуулах болсон.  Ихэнх ургамлыг үрээс үрслүүлж өөрсдөө ургуулж, Эйдэнийг дэмжигч судалгааны байгууллагууд өөрсдийн хөдөлмөрөөр тарьж  ургуулсан зарим ховор мод ургамлыг хандивлан суулгаж өгсөн байна.

2001 оны 3-р сарын 17 нд Эйдэн албан ёсны  нээлтээ хийж зургаан сар гэхэд нэг сая хүн ирж үзжээ. Энэ үеэс эхлэн олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулсны нэг нь 2002 оноос нэг өдрийн хөгжмийн өдөрлөгийг олон хамтлагтай хамтран явуулдаг болжээ.

2004 оноос эхлэн сургуулийн сурагчдад зориулж хот, орон нутгийн байгаль орчин хамгаалах мөн хүнсний ургамал ногооны нөөцийг нэмэгдүүлэх гаардан байгуулах сургалт явуулж  олон улсын хүүхдүүдийг хамруулж эхэлсэн байна. Тус сургалтад мянга мянган хүүхэд залуус хамрагджээ.

2004 оны 11-р сард анхы “Cornwall” -ийн мөсөн гулгуур Эйдэн дээр байгуулж ашиглалтад оруулснаар жилийн дөрвөн улиралд тэшүүрээр гулгах боломжтой, түүндээ түшиглэж өвлийн улиралд зохиож болох төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулснаар Эйдэн төслийг үзэхээр жилдээ зуун мянган орчим хүн ирдэг болжээ.

Энэ мэтээр маш олон бүтээн байгуулалт төслийн өргөтгөл ажлууд хийгдсэнийг доор сийрүүлэн өгүүлбэл: 

Эйдэн төслийн ургамлын нөөцөд шинээр “Titan” нэртэй мөчиргүй иш дээр ургах сайхан үнэртэй аварга том цэцгийг үрээр нь ургуулж ургамлын нөөцдөө нэмж чадсан байна. Энэ цэцэг Индонез улсад байгаль дээр ургадаг юм байна.

Эйдэн “Шууд, 8 үйл явдал” нэвтрүүлгийг тогтмол явуулдаг болж үүгээрээ олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах болжээ.

“Sustainable Education Centre”- ийн барилга байгууламжийг дэлхийн стандартаар байгаль орчинд зохицуулан зэс дээвэртэйгээр уул уурхайн “Rio Tinto” компанийн дэмжлэгтэйгээр хамтран барьсан байна. 

Дэлхийн анхны “eco-Motor” арга хэмжээг зохиосноор машин үйлдвэрлэх шинэ төрлийн материалууд, ургамлын гаралтай түлш бэлтгэх технологиос, машиныг цахилгаанаар цэнэглэх гэх мэт хаягдлыг боловсруулж гаргаж авсан материалуудыг ашиглаж зохион бүтээх машин үйлдвэрлэх шинэ санаа технологийг солилцсон байна.

Орон нутгийн чулуугаар урласан 167тонн жинтэй “Ургамлын Үр” хөшөөг Эйдэнд байрлуулсан.

Чэйлсий цэцгийн баяр гэх Англичуудын жил бүр намрын сард зохион байгуулдаг үзэсгэлэнг 2009 онд Эйдэн дээр зохион байгуулсан бөгөөд тэр жилийн үзвэрийг бүтээгчид Английн гэр оронгүй хүмүүс мөн шоронгийн хоригдлууд байсан ба үзэсгэлэн амжилттай болсноор оролцогчдод бусдын адил бүтээж ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшил бий болгожээ. 

Өдрийн хоолыг хамтдаа “Big Lunch”  арга хэмжээг улс орон даяар зохион байгуулснаар орон нутгийн хамт олон болон хөршүүд нэг нэгэнтэйгээ дотно сайхан танилцаж нөхөрсөг хамт олон бүрдүүлэх, нэг нэгэндээ туслах нөхөрлөлийг зузаатгах арга хэмжээ болон төлөвшсөн байна. Та Интернетээс “Big Lunch 2019” гээд хайгаад үзээрэй сонин байж мэднэ.

Эйдэн дээр хуримын арга хэмжээ зохиодог багц үйлчилгээг бий болгосон байна. Хуримыг сонирхолтой сайхнаар халуун орны төгөл модон дунд, хүрхрээний хажууд, байгалийн сайхныг мэдрүүлэх өнгө өнгийн цэцэгсийн дунд тэмдэглэж зургаа авахуулах боломж олгосон.

2010 оны-7 сард Эйдэн төслийн 10 жилийн ажлын үр дүнг тэмдэглэж 10 сая дах үзэгчээр ирсэн Оксфордширийн гэр бүлд Эйдэний гишүүнчлэлийг насаар нь олгож, өдрийн хоолны урилгын хамт бэлэглэсэн байна. Эйдэн төслийг дунджаар жилд 750 мянга орчим хүн ирж үздэг байсан бөгөөд нээгдсэнээс хойш нийт 13 сая хүн үзсэн байлаа.

Үүнээс хойш бараг л арван жил болох гэж байгаа бөгөөд энэ хугацаанд Эйдэний ургамлын цуглуулгын талаар, төслийн тухай хэд хэдэн баримтад нэвтрүүлэг бэлтгэж, бөмбөлөг дотуур оройгоор явж үзэх гүүр баригдсан, төрөл бүрийн сургалт зохион байгуулж, 228 хүн нэг зэрэг буудаллах боломжтой нэг-хүн-нэг-өрөөнд бүхий шийдлээр цомхон буудал барьсан, сургалт явуулах зориулалтаар сургалтын тосгон байгуулсан бөгөөд 2015 оноос “Plymount University” их сургуулийн олон коллежтэй хамтран мэргэжлийн зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг бий болгожээ.   

2017 онд “Эйдэн дэлхий тойронд” нэртэй шинэ компани байгуулсан бөгөөд тус компани ажлын туршлагаа сонирхсон бусад улс оронтой хуваалцаж тэдэнтэй хамтран ажиллаж байна. Эйдэн төслийн жишээгээр Хятад улсад : Eden Qingdao,Eden Yan’an,  Sheng Lu Vineyard гэх том том төслүүд өрнөж байна. Австрали улсад: Hobart, Tasmania, Australia нд 15 гегатар талбайг сэргээх төсөл өрнөж байна. Шинэзиланд, АНУ улсуудын хэрэгжиж буй төсөлд  хамтран ажиллаж байна. 

Англи улс хойд Ирландад Эйдэний туршилгаар төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  зуун жилийн өмнө жуулчны хөлд дарагдах шахам өрнөж байсан амьдралын хэв маягийг дахин сэргээхээр өнгөрсөн оны намраас эхлэн “Morecambe, Lancashire” Морканбэй гэж нэрлэх далай эргийн жижиг хотыг тэтгэж хотын ажлын байрыг нэмэгдүүлэх, Англи орны ургамал цэцэг ногооны баялаг бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох түүндээ тулгуурлаж сургалт судалгааны төв болгохоор Ланкашэйрийн төр захиргааны байгуулаг, Ланкашэйрийн их сургууль, Морканбэйгийн орон нутгийн захиргаа хамтран ажиллаад эхэлснийг би ВВС -гийн мэдээгээр үзэж сониноос уншсан аа та бүхэнтэйгээ хуваалцлаа.  

Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...