Posts

Showing posts from November, 2019

Сайнт Панкрайс Төгөлдөр хуур.

Image
Би ВВС радио 4 -ийн Сайнт Панкрайс Төгөлдөр хуур (ST Pancras Pianos) нэртэй сонирхолтой нэвтрүүлэг сонслоо. Энэ нь Лондонгийн Сайнт Панкрайс нэртэй галт тэрэг болон метроны олон уулзварын өртөө буудалд байрлуулсан төгөлдөр хуур дээр сайн дураар саатаж зогсоод төгөлдөр хуур тоглосон хүмүүсийн түүх болон хөгжимийн тухай чөлөөт ярилцлага бүхий нэвтрүүлэг байв. Олон нийтийн хөдөлгөөн ихтэй энэ газар хөгжим хүмүүст яаж нөлөөлж буйг судалж үзсэн байна. Жил бүр ойролцоогоор 45 сая хүн тус өртөөгөөр дамжин өнгөрдөг бөгөөд тэд Английн хойд зүг эсвэл Кент рүү мөн Парис, Брюссель рүү гээд олон газарлуу аялдаг. Санаандгүй гэнэт ирж тоглох хүн, тогтмол ирэх хүн энэ өртөөний гудамны ер бусын төгөлдөр хуураар хөгжимийн олон төрөл хэв маягийг төгөлдөр хуураар өөр өөр төвшинд тоглодог. Энэ хүмүүс нь ямар итгэл үнэмшилтэй байх, арьс өнгө, яс үндэсний ялгаагүй, аль нэг ангийн давхаргаас хамааралгүйгээр хөгжимийн нийтлэг нэг хэлтэй болохыг Сайнт Панкрайсын төгөлдөр хуур тоглогчид жил ирэх тусам батлан