Skip to main content

Сайнт Панкрайс Төгөлдөр хуур.

Би ВВС радио 4 -ийн Сайнт Панкрайс Төгөлдөр хуур (ST Pancras Pianos) нэртэй сонирхолтой нэвтрүүлэг сонслоо. Энэ нь Лондонгийн Сайнт Панкрайс нэртэй галт тэрэг болон метроны олон уулзварын өртөө буудалд байрлуулсан төгөлдөр хуур дээр сайн дураар саатаж зогсоод төгөлдөр хуур тоглосон хүмүүсийн түүх болон хөгжимийн тухай чөлөөт ярилцлага бүхий нэвтрүүлэг байв. Олон нийтийн хөдөлгөөн ихтэй энэ газар хөгжим хүмүүст яаж нөлөөлж буйг судалж үзсэн байна.

Жил бүр ойролцоогоор 45 сая хүн тус өртөөгөөр дамжин өнгөрдөг бөгөөд тэд Английн хойд зүг эсвэл Кент рүү мөн Парис, Брюссель рүү гээд олон газарлуу аялдаг. Санаандгүй гэнэт ирж тоглох хүн, тогтмол ирэх хүн энэ өртөөний гудамны ер бусын төгөлдөр хуураар хөгжимийн олон төрөл хэв маягийг төгөлдөр хуураар өөр өөр төвшинд тоглодог.

Энэ хүмүүс нь ямар итгэл үнэмшилтэй байх, арьс өнгө, яс үндэсний ялгаагүй, аль нэг ангийн давхаргаас хамааралгүйгээр хөгжимийн нийтлэг нэг хэлтэй болохыг Сайнт Панкрайсын төгөлдөр хуур тоглогчид жил ирэх тусам батлан харуулж байна. Өнгөрсөн олон жилийн хугацаанд Элтон Жоноос эхлээд Лаура Мвула, Жэйми Куллум, Жон Легинд бүгд энэ төгөлдөр хуурыг тоглосон бөгөөд тэд Элтон Жонын хамт төгөлдөр хуурыг ханидавлаж гарын үсгээ зурсан байдаг.

Энэ нэвтрүүлгээр жирийн хүмүүсийн түүх тэдний тоглосон аялгуун тухай өгүүлдэг. Радиогийн энэ нэвтрүүлгээр танихгүй хүмүүсийн сонирхолтой амьдрал болон Лондонгийн энэ өртөөний хөл хөдөлгөөн, хөгжмийн эгшигийн тайван мөчийг ч сонсож болно гэж ярив. Та сонирховол “St Pancras Pianos” түлхүүр үгээр хайлт хийж олон сонирхолтой бичлэг олж сонсож болох юм байна.

Comments

Popular posts from this blog

Британийн музейн Уншлагын танхим.

  Би хоёр жилийн өмнө Лондон хотын төвд байрлах Британийн музейд очсон юм. Тэр үед музейг “Онцгой үзвэрүүд” гэх 90 минутны тайлбарлагчтайгаар үзээд бүгдийг үзэж амжаагүй. Үргэлжлүүлэн үзэхээр саяхан очихдоо “Уншлагын танхим”  (The British Museum Reading Room) болох дэлхийн түүх, утга зохиолын нэр хүндтэй газрын нэгээр орж танилцав. Хагас бөмбөг хэлбэртэй аварга том уншлагын танхим зүгээр нэг номын сан биш, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн олон суутнуудын "гэр" байж. Жишээ нь Карл Маркс сууж "Капитал" бүтээлээ бичсэн, Владимир Ленин, Чарльз Диккенс, Оскар Уайлд зэрэг хүмүүс энд судалгаа хийж, суудаг байсан тухай ч олж мэдэв. Ингээд л энэ уншлагын танхим яагаад музейн дунд нь байрлах, хэзээ хэн санаачилж барьсан, номын сан хөмрөгөө яаж бүрдүүлэв, алдартай хүмүүс яагаад энд ирдэг байв гэх мэтээр хэрэгт дуртай би ном болон интернет ээ хослуулан уншиж AI гээр туслуулан мэдсэн зүйлсээ энд сийрүүлэн бичлээ.  Уншлагын танхимыг барих санааг анх музейн Ерөнхий номын санч Анто...

Зул сарын баярын уламжлал

Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье. Зул сарын ил захидал Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх ү...

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Шуудангийн жигнүүрийн түүх.

  Өнөөдөр ийм сонин жигнүүр олж үзээд энэ тухай Google Gemini гээс асуусан. Миний асуулт: "Postal rates for letters" (захидлын шуудангийн үнэ) гэсэн сэдэвтэй холбоотой шуудангийн жигнүүрийг хэн, хэдэн онд зохион бүтээсэн бэ?   Хариулт:  Шуудангийн жигнүүрийн түүх нь нэг хүнтэй шууд холбогдохоос илүү, шуудангийн системийн томоохон өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Шуудангийн жигнүүрийг зохион бүтээсэн түүх ба шалтгаан 1. Шалтгаан: Жин дээр суурилсан шуудангийн үнэ нэвтэрсэн Хэзээ: 1840 он Хаана: Их Британи Шуудангийн жигнүүр өргөн хэрэглээнд орох гол шалтгаан нь 1840 онд Их Британид Нэг Пеннийн Шуудангийн Хууль (Uniform Penny Post) хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. • Өмнө нь: Захидлын үнийг ихэвчлэн хуудасны тоо болон зай (хол, ойр) -гоор тооцдог байсан. Иймээс жигнүүр тийм ч чухал биш байв. • 1840 оноос хойш: Шуудангийн шинэчлэлийг санаачилсан Роуланд Хилл (Rowland Hill) -ийн ачаар, захидлын үнийг зөвхөн жингээр тооцдог болсон. Хамгийн хөнгөн захидал бүр нэг пеннигээр илгээг...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...