Skip to main content

Зул сарын баярын уламжлал


Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье.


Зул сарын ил захидал

Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх үнэ буур ч 1860 оноос ил захидлын хэрэглээ өргөн дэлгэрч 1900 оноос ил захидлын уламжлал Европоор тархаж эхэлсэн байна.

Гацуур мод

Кристийн Мэндэлсний Баяр буюу Зул сарын баярын сүлд мод хойд Европт мянганы турш оршин байсан бөгөөд гацуур модны уламжлал 1830-аад онд Их Британид анх орж ирсэн байна. 1841 онд хун тайж Альберт зул сарын гацуур модыг Виндзорын цамхаг (Windsor Castle) дотор байрлуулж тэрээр гэр бүлийн баяр мөнх ногоон чиг хандлагыг бий болгосон. 

Минси пая (Mince pies)

Эртний Минси пая Ойрх Дорнодын (Middle Eastern) хүнсний хэрэглээ байсан бөгөөд орцод мах, хатсан жимс, зөгийн бал, амтлагч ургамлын нунтаг орсон ийм л  жигнэмгийг  Загалмайтнууд өргөн хэрэглэж Англид оруулж ирсэн юм байна. Цаг хугацааны явцад 
энэ жор өөрчлөгдөн олон янз болж хувирсаар хатан хаан Викторын (Queen Victoria) үе буюу 1830 оны сүүлээс боовны орцод мах орохгүй зөвхөн үхрийн сэмж ордог уламжлал болон хадгалагджээ. Алганаас арай бага хэмжээтэй тостой гурил дээр хатаасан жимс, заримдаа самартай, амтлагч нутаг болон үхрийн сэмжээр амталсан, хавхагтай боов юм. 12-р сард дэлгүүр, цайны газруудад их элбэг худалдаална.

Оймс

Зул сарын баярын үед чимэглэлийн оймс өлгөх уламжлал байдаг. Оймс өлгөж орхих нь МЭ өмнөх 270 аад оны сүүлээр Сайнт Никаласын(St Nicholas) үеэс улбаатай домог байх юм аа. Домогт: Ядуу эрийн охин том болоод хадамд очихдоо гэрээсээ авч гарах инжгүй тул Санта байшингийн яндангаар уутанд алт хийж инжний бэлэг илгээж ээ, ядуу эр түүнийг нь оймсондоо хийгээд хатаахаар өлгөсөн байжээ. 
Сталик Николасыг хожим нь Голландчууд Саркклаус гэж нэрлэгддэг байснаас, Англи хэлэнд, Санта Клаус гээд, монгол хэлэнд өвлийн өвгөн гэх болсон юм байна аа.

Мөнх мод ба айви ( Holly and ivy)

“Хоолий ба Айви” нэртэй дуу нь Зул сарын болон Британийн уламжлалт ардын дуу адил болтлоо ижилссэн байх нь Зул сарын баярын өмнө тохиох жилийн хамгийн богино өдөр 12 сарын 22 нд өдөр уртсан нар эргэхийг тэмдэглэж баярлан дуулдаг байсантай уялдаатай. Мөнх мод болон айви гэх мөлхөгч ургамал хоёул мөнх ногоон навчтай бөгөөд өвлийн эхэн дунд сард  мөнх мод нь час улаан эсвэл улаан шар өнгийн жимстэй байж, хурц өнгө алаглуулж байдгаараа гайхалтай.

Зул сарын чад дуутай тоглоом (Christmas crackers)

Лондонгийн амттан үйлдвэрлэгч Том Смит 1840-өөд оны сүүлчээр зул сарын баярын чад пад дуутай тоглоомыг франц чихрийн боодлыг сонирхож байгаад бүтээж ээ. Эхлээд чихэр мэт боосон боодолд оньсого, паазл, зүйр үг мэтийг хийв, яваандаа хоёр талаас татахад хагарч чанга дуу гардаг болов. Хожим түүний хүү Том, Уолтер, Хенри чихэр шиг боодолтой тоглоом дотор оо цаасан титэм, сонин өвөрмөц тоглоом дотор нь хийдэг болсон. Зул сарын баярын ширээнд суусан хүн тоглоомыг хажуугийн хүнтэйгээ тал талаас нь татаж чад гэх дуутайгаар задалж дотроос гарсан цаасан малгайг өмсөж тааврыг тааж тоглодог байна аа.

Цацагт хяруул

Уильям Стрикландаар гэх газрын эзэн 1526 онд цацагт хяруулыг Мексикээс  Британид анх авчирсан байна. VIII-р Хенри хаан цацагт хяруулыг идэх дуртай байснаар баян хүмүүсийн хүнсэндээ хэрэглэх, өндөр үнэтэй шувуу болсон байна. 19-р зууны сүүлээр   VII-р Эдвардын үед шарсан цацагт хяруулыг нийгмийн дундчууд өргөн хэрэглэдэг болсноор Зул сарын баярын ширээний үндсэн хоол болсон байна. Манайхаар бол хонины ууцтай ижил төвшинд үздэг байв аа. 1930он гэхэд цацагт хяруулыг долоо хоногийн хөдөлмөрийн хөлсөөр худалдан авдаг байсан бөгөөд 1950-ад он хүртэл өндөр өртөгтэй байжээ.

Зул сарын пүүдинк

Чавга буюу инжир-ийн пүүдинк ч гэж нэрлэдэг, уг гарал нь Дундад зууны үеэс буудайг сүүтэй удаан буцалгаж бэлтгэсэн зутан. Дээрх суурь орц дээр 17-р зуунаас өндөг нэмж өтгөрүүлсэн дараа нь хатаасан жимс хатуу архи нэмж жигнэж болгосон амттан болж ээ. Викториягийн үеэс энэ амттан дээгүүр амтат архи(Cognac, cider, sherry and ruby port) асгаж дээр нь гал асааж амтыг нь илүү сайхан болгодог юм байна. Зул сарын үед чавганы амтай пүүдэнк ээ долоо хоногоос сарын өмнө бэлтгээд тавьсан байдаг байж, одоо бол хүнсний дэлгүүр бүхэнд худалдах бөгөөд боодол дээр бичсэн зааврын дагуу жигнүүрт жигнэж болгоно.

Зул сарын дуу Карол 

Христосын шашинтны эхэн үеэс л Каролыг дуулж, баяр ёслолын үеэр бүжиглэж, баяр хөөрийг илэрхийлэх дуу, магтаал, бүжиг багтдаг байна. Каролууд олон зууны турш тасралтгүй зохиогдож бичигдсэн ба Викториягийн үеийн зохиолууд нь хамгийн их тархсан.  Өнөөг хүртэл дуулах Винг Кросвүй(Bing Crosby) -ийн Цагаан крисмас “White Christmas” мөн Слайде(Slade)-ийн Мээйрий крисмас “Merry Xmas” зэрэг нь алдартай дуунууд болжээ.

Миний олж мэдсэн Англичуудын Зул сарын баярын уламжлалууд энэ бөгөөд өөр олон янзын уламжлал байгаа ч байж мэднэ. Миний мэдэхгүй "Mistletoe" эхлээд та бүгдийн мэдэх уламжлал байвал коментаар нэмээрэй найзуудаа. 

Comments

  1. Ёстой сайхан судалж бичжээ. Баярлалаа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Ээжүүд!

   Сайн байна уу эрхэм хүндэт зочид минь? Анхныхаа пост бичих гэж байгаа түл алдаа оноо минь их байхаа өршөөгөөрэй 🙏🏻! Бид бүгдээрээ туршлагаасаа харилцан суралцах хэрэгтэй гэж энэ бүхнийг бичиж сууна.   Ээжүүд! Би өөрөө 2 хүүхдүүдийн ээж болохлоор надаа дөхүү миний хамгийн чухал анхаардаг сэдэв ч гэж болох юмаа. Монгол ,Англи болон бусад ээж нарийн хоорондын хүүхдээ өсгөж байгаа яалгаа их байх юм. Англид жирэмсэн болоод өрхийн эмч мэдүүлсний дараа 12 болон 20 долоо хоногтоо хоёрхон удаа л эхо-д үзүүлдэг бол Монголд хүссэн үедээ хэдэн удаа ч үзүүлэх боломжтойг бас заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болохыг бид мэднэ.  Энд 20 долоо хоногтоо бүх зүйл хэвийн үйл ажиллагаатай бол бүх л явцыг эх баригч аваад явчихдаг ба ганц ч удаа эмэгтэйчүүдийн эмч үздэггүй.  Ихэнх ээжүүд өөрсдөө төрхөөс айдаггүй хамгийн эцсийн сонголт хийсвэр байдаг.  Ээжүүд хийсвэр хийлгэж 6 долоо хоног машинаа барьж чадахгүй байх бий гэж илүү айдаг гэж болно ккк. ...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...