Posts

Showing posts from November, 2018

Ээжүүд!

Image
   Сайн байна уу эрхэм хүндэт зочид минь? Анхныхаа пост бичих гэж байгаа түл алдаа оноо минь их байхаа өршөөгөөрэй 🙏🏻! Бид бүгдээрээ туршлагаасаа харилцан суралцах хэрэгтэй гэж энэ бүхнийг бичиж сууна.   Ээжүүд! Би өөрөө 2 хүүхдүүдийн ээж болохлоор надаа дөхүү миний хамгийн чухал анхаардаг сэдэв ч гэж болох юмаа. Монгол ,Англи болон бусад ээж нарийн хоорондын хүүхдээ өсгөж байгаа яалгаа их байх юм. Англид жирэмсэн болоод өрхийн эмч мэдүүлсний дараа 12 болон 20 долоо хоногтоо хоёрхон удаа л эхо-д үзүүлдэг бол Монголд хүссэн үедээ хэдэн удаа ч үзүүлэх боломжтойг бас заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болохыг бид мэднэ.  Энд 20 долоо хоногтоо бүх зүйл хэвийн үйл ажиллагаатай бол бүх л явцыг эх баригч аваад явчихдаг ба ганц ч удаа эмэгтэйчүүдийн эмч үздэггүй.  Ихэнх ээжүүд өөрсдөө төрхөөс айдаггүй хамгийн эцсийн сонголт хийсвэр байдаг.  Ээжүүд хийсвэр хийлгэж 6 долоо хоног машинаа барьж чадахгүй байх бий гэж илүү айдаг гэж болно ккк. 40 долоо хоногийн сүүлийн

Хог хаягдал

Image
Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилгаагаа зохицуулн

Орон нутаг

Image
Бидний өдөр тутмын ярианд Англи гэж нэрлэх улсын албан ёсны нэр нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч нэр нь ИБУИНВУ).   Их Британи Англи,  Шотланд,  Уэльс,   Умард Ирланд гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн вант улс юм. Түүхийн цаг хугацааны явцад нэг нэгэнтэйгээ нэгдэж, салж өөрчлөгдсөөр өнөөдөр Нэгдсэн Вант улс нь хатан хаантай, нэгдсэн парламентын удирдлагтай, засгийн газар нь нийслэл Лондон хотод байрлаж, 2017 оны байдлаар 66 сая хүн амтай байна. Газар нутгийн байрлалыг зогсоо хүнээр зураглаж бодвол толгой цээжин хэсгийн дээд талын байрлал Шотланд нутаг, баруун бөөр нь талд Уэльс нутаг, баруун гарын мөр харалдаа Умард Ирланд, үлдсэн бүх хэсэг бүгд Англи нутгийг дүрслэх боломжтой юм шиг харагддаг юм аа.    Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд нь орон нутаг засаг захиргааны хувьд олон  (county) -д хуваагдах бөгөөд манайхаар бол аймаг гээд ойлгоход төстэй ойлголтыг өгнө.  Энд КАУНТИЙ(county) гэдэг үгийн утгыг засаг захиргаа, газар нутгийн онцлог, уламжлалт

Тавтай морил.

Image
Эрхэм уншигч та энэ булангаас Англи, Шотланд, Уэльс орны өв соёл, түүх, уламжлал, боловсрол, алдартнуудын нээлт бүтээлүүд, хот суурин орон нутгийн тухай, хүмүүсийн харилцаа гэх олон төрлийн сэдвээр  богино хэмжээний нийтлэлийг унших боломжтой.   Бид энэ булангаараа Англи орны талаар танд мэдлэгийн хүрээгээ тэлэх мөн сонирхолтой санаа оноо олж харах боломж олгохыг зорино.  Нийтлэгч нь интернетээр нөхөрлөсөн хэсэг залуус, бид Их Британийн аль нэг бүрэлдэхүүн улсын амьдрал ахуй, өв соёл, түүх, боловсролын тодорхой хэсгүүдтэй танилцаж, бодит баримт дээр тулгуурлан дэлгэрүүлэн уншиж судлаад өөрсдийн харах өнцгөөр хичээнгүйлэн бичиж нийтэлнэ. Хичээнгүйн хойноос Эрдэм дагадаг. Та манай буланд тавтай морил.