Skip to main content

Posts

Британийн музейн Уншлагын танхим.

  Би хоёр жилийн өмнө Лондон хотын төвд байрлах Британийн музейд очсон юм. Тэр үед музейг “Онцгой үзвэрүүд” гэх 90 минутны тайлбарлагчтайгаар үзээд бүгдийг үзэж амжаагүй. Үргэлжлүүлэн үзэхээр саяхан очихдоо “Уншлагын танхим”  (The British Museum Reading Room) болох дэлхийн түүх, утга зохиолын нэр хүндтэй газрын нэгээр орж танилцав. Хагас бөмбөг хэлбэртэй аварга том уншлагын танхим зүгээр нэг номын сан биш, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн олон суутнуудын "гэр" байж. Жишээ нь Карл Маркс сууж "Капитал" бүтээлээ бичсэн, Владимир Ленин, Чарльз Диккенс, Оскар Уайлд зэрэг хүмүүс энд судалгаа хийж, суудаг байсан тухай ч олж мэдэв. Ингээд л энэ уншлагын танхим яагаад музейн дунд нь байрлах, хэзээ хэн санаачилж барьсан, номын сан хөмрөгөө яаж бүрдүүлэв, алдартай хүмүүс яагаад энд ирдэг байв гэх мэтээр хэрэгт дуртай би ном болон интернет ээ хослуулан уншиж AI гээр туслуулан мэдсэн зүйлсээ энд сийрүүлэн бичлээ.  Уншлагын танхимыг барих санааг анх музейн Ерөнхий номын санч Анто...
Recent posts

Архитектор Сэр Жон Соуны гэр музей.

(Лондон, Линкольнс-Инн-Филдс 12, 13, 14 дүгээр байшин) Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Саяхан Лондонд богино хугацаагаар очихдоо найз нарын зөвлөсний дагуу “Sir John Shane’s museum London” гэдгийг очиж үзлээ. Алдартай архитектор хүний гэр музей үзвэр нь зай завсаргүй чихээтэй замбараагүй овоорчихсон санагдсан. Үзэж байхдаа музейн танилцуулгыг авч гэртээ ирээд дэлгэрүүлж уншснаар учрын ойлгож авсан, их сонирхолтой хүн байна. Ингээд AI гээ ашиглаад элдэв асуулт тавьж олж мэдсэн сонирхолтой баримтуудыг найз нартайгаа хуваалцлаа.  Сэр Жон Соун бол ядуу амьдралаас дэлхийн хэмжээний архитектор болж чадсан "өөрөө өөрийгөө бүтээсэн" хүний тод жишээ. Түүний боловсрол болон карьерын эхлэл нь тууштай зан, авьяас чадвар дээр тогтсон гэж үздэг. Жон Соун 1753 онд Английн Беркшир мужийн Глейзли хэмээх жижиг тосгонд төржээ. Түүний эцэг нь тоосго өрөгч байсан бөгөөд Жон хүүг ч мөн адил барилгын хар ажилтан болно гэж төсөөлдөг байв. Тэрээр багадаа эцгийнхээ ажилд тусалж, барилгын материалын...

Шуудангийн жигнүүрийн түүх.

  Өнөөдөр ийм сонин жигнүүр олж үзээд энэ тухай Google Gemini гээс асуусан. Миний асуулт: "Postal rates for letters" (захидлын шуудангийн үнэ) гэсэн сэдэвтэй холбоотой шуудангийн жигнүүрийг хэн, хэдэн онд зохион бүтээсэн бэ?   Хариулт:  Шуудангийн жигнүүрийн түүх нь нэг хүнтэй шууд холбогдохоос илүү, шуудангийн системийн томоохон өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Шуудангийн жигнүүрийг зохион бүтээсэн түүх ба шалтгаан 1. Шалтгаан: Жин дээр суурилсан шуудангийн үнэ нэвтэрсэн Хэзээ: 1840 он Хаана: Их Британи Шуудангийн жигнүүр өргөн хэрэглээнд орох гол шалтгаан нь 1840 онд Их Британид Нэг Пеннийн Шуудангийн Хууль (Uniform Penny Post) хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. • Өмнө нь: Захидлын үнийг ихэвчлэн хуудасны тоо болон зай (хол, ойр) -гоор тооцдог байсан. Иймээс жигнүүр тийм ч чухал биш байв. • 1840 оноос хойш: Шуудангийн шинэчлэлийг санаачилсан Роуланд Хилл (Rowland Hill) -ийн ачаар, захидлын үнийг зөвхөн жингээр тооцдог болсон. Хамгийн хөнгөн захидал бүр нэг пеннигээр илгээг...

Английн соёлын өв

  Би их сургуулиа төгсөөд дөнгөж байгуулагдсан МУИС-ийн аялагч клубийн гишүүн болж клубийнхээ олон аяллуудад төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн мөн эзэмшиж байгаа багш, оюутнуудтай хамт монголоороо аялж явахдаа замд тааралдсан орон нутгийн түүх дурсгалт газраар дайрч олон сонирхолтой түүх сонсож мэддэг байлаа. Тэр бүгд яваандаа намайг юм юмыг сониучирхан үзэж аялах дуртай болгох нэг түлхүүр болсон байх аа гэж боддог. Ази Европын суурин хот газраар сүүлийн гучаад жил их юм үзлээ.  Он удаан жилээр суурин амьдрал хөгжсөн улс орнууд түүхэн дурсгалт газруудаа байгаагаар нь сайхан тордож хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлууд тогтмол хийдэг нь их таалагддаг.    Жишээ нь Англид 9 сард соёлын өвийн нээлттэй долоо хоногийг тогтмол хийдэг.   Энэ үеэрээ орон нутгуудад эртний өв уламжил хадгалж үлдсэн улсын, хувийн болон олон нийтэд нээлттэй, хаалттай байдаг олон газар үүдээ олон нийтэд хэд хоног нээж үнэ төлбөргүйгээр тайлбарлагчтай зарим нь тайлбар мэдээлэлтэйгээр үйл...