Бидний өдөр тутмын ярианд Англи гэж нэрлэх улсын албан ёсны нэр нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч нэр нь ИБУИНВУ). Их Британи Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн вант улс юм. Түүхийн цаг хугацааны явцад нэг нэгэнтэйгээ нэгдэж, салж өөрчлөгдсөөр өнөөдөр Нэгдсэн Вант улс нь хатан хаантай, нэгдсэн парламентын удирдлагтай, засгийн газар нь нийслэл Лондон хотод байрлаж, 2017 оны байдлаар 66 сая хүн амтай байна. Газар нутгийн байрлалыг зогсоо хүнээр зураглаж бодвол толгой цээжин хэсгийн дээд талын байрлал Шотланд нутаг, баруун бөөр нь талд Уэльс нутаг, баруун гарын мөр харалдаа Умард Ирланд, үлдсэн бүх хэсэг бүгд Англи нутгийг дүрслэх боломжтой юм шиг харагддаг юм аа. Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд нь орон нутаг засаг захиргааны хувьд олон (county) -д хуваагдах бөгөөд манайхаар бол аймаг гээд ойлгоход төстэй ойлголтыг өгнө. Энд КАУНТИЙ(county) гэдэг үгийн утгыг заса...
Өв соёл, түүх, харилцааны соёл, сургалт, эрүүл мэнд, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч