Skip to main content

Орон нутаг

Бидний өдөр тутмын ярианд Англи гэж нэрлэх улсын албан ёсны нэр нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч нэр нь ИБУИНВУ).  
  • Их Британи
    • Англи, 
    • Шотланд, 
    • Уэльс, 
  •  Умард Ирланд
гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн вант улс юм. Түүхийн цаг хугацааны явцад нэг нэгэнтэйгээ нэгдэж, салж өөрчлөгдсөөр өнөөдөр Нэгдсэн Вант улс нь хатан хаантай, нэгдсэн парламентын удирдлагтай, засгийн газар нь нийслэл Лондон хотод байрлаж, 2017 оны байдлаар 66 сая хүн амтай байна. Газар нутгийн байрлалыг зогсоо хүнээр зураглаж бодвол толгой цээжин хэсгийн дээд талын байрлал Шотланд нутаг, баруун бөөр нь талд Уэльс нутаг, баруун гарын мөр харалдаа Умард Ирланд, үлдсэн бүх хэсэг бүгд Англи нутгийг дүрслэх боломжтой юм шиг харагддаг юм аа.   

Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд нь орон нутаг засаг захиргааны хувьд олон  (county) -д хуваагдах бөгөөд манайхаар бол аймаг гээд ойлгоход төстэй ойлголтыг өгнө. Энд КАУНТИЙ(county) гэдэг үгийн утгыг засаг захиргаа, газар нутгийн онцлог, уламжлалт соёл болон улс төрийн нөхцөлүүдээс хамаарч хувьсах хил хязгаарыг илэрхийлэхэд хэрэглэжээ. County (counties -олон тоогоор) цаашид би хошуу гээд нэрлээд явлаа.

Хошууд нь (Metropolitan and non‑metropolitan) том хот болон нийслэлийг тойрсон буюу тойроогүй гэж ялгардаг ч бүгдийг КАУНТИЙ гэж нэрлэнэ.  Жишээ нь Англи өнөөдрийн байдлаар 48 хошуутай, хамгийн сүүлд 1997 онд дахин хувиарлалт хийсэн юм байна, жишээлэхэд (Northumberland, Durham, Cumbria, North Yorkshire, Lancashire, Greater Manchester, …) Ноортумбирланд, Дүүрэм, Камбрио, Хойд Йоркшэйр, Ланкешэйр, Их Манчестер, ... гэх нэрүүдийг интернетээс сонирхосон хүн олоод үзэх боломжтой байна.

1888 онд анх засаг захиргааны нэгжийн  хууль дүрэм гаргаж түүнээс хойш хэд хэдэн янзаар орон нутгийн хошуудын захиргааг өөрчлөн хувааж байж. Жишээ нь миний мэдэх Кендал хот урьд нь Вестмоорланд гэж нэрлэх хошуунд байсан бол одоо Камбрио-д хамрагддаг, үүнтэй адил зарим хот, тосгон зэргэлдээ өөр хошууд шилжиж өөр бүтцэд орж төв нь өөр хотруу нүүж болохыг уншиж мэдсэн. Өнөөдөр Вестмоорланд нэртэй хошуу байхгүй ч энэ нэрээр нэрлэсэн сонин, орон нутгийн хөдөө аж ахуй болон хүнс үйлдвэрлэгчдийн үзүүлэх сургалт энэ нэрээрээ зохион байгуулагдаж байгааг үзсэн. 

Миний мэдэх Камбрио(Cumbria) хүн амын нягтралаар бусад хошуудыг бодвол хамгийн багад тооцогдох хошууны нэг нь юм. Англи улсын хувьд 1км хавтгай дөрвөлжин нутагт 270.7 хүн оногддог юм байна. Камбрио орон нутгийн нийт хүн ам таван зуун мянга орчим, хүн амын нягтралаар 73 хүн 1км хавтгай дөрвөлжин талбайд оногдоно, Камбриогийн том хот Карлисле(Carlisle) зуун мянга гаруй хүн амтай, манайхаар аймгийн төв буюу хошууны төв хорин найман мянган хүн амтай Кендал хотод байрлах тул  хошууны төв заавал олон хүн амтай төвлөрсөн хотод байх албагүй юм байна гэж ойлгов. Манай аймгийн төвүүд нэг л газар аа төвлөрсөн байдгаас ялгаатай юм. 

Захиргаа нь орон нутгийг хөгжүүлэх үйлчилгээг сайжруулахад гол анхаарлаа  (боловсрол (бага дунд сургууль), номын сан, хүүхэд залууст үйлчлэх үйлчилгээ, нийгмийн үйлчилгээ, авто замын засвар, хог хаягдал зайлуулах, онцгой байдлын төлөвлөгөө, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, орон нутаг болон хотод ашигт малтмалыг ашиглах асуудал, хог хаягдал боловсруулах, хурдны замыг төлөвлөх) зэрэгт хандуулдаг байна. Ингэснээр энэ нь томоохон ажил олгогч болж орон нутаг аа хөгжүүлдэг байна. Үүнийг орон нутгийн вэб хуудаснаас харах ч боломжтой юм аа. Би  дараагийн бичлэгтээ хүн бүр болон орон нутгийн захиргаа хог хаягдлын асуудлаа яаж шийдвэрлэдэг талаар өөрийн олж мэдсэн зүйлээсээ хуваалцана. 

Comments

Popular posts from this blog

Британийн музейн Уншлагын танхим.

  Би хоёр жилийн өмнө Лондон хотын төвд байрлах Британийн музейд очсон юм. Тэр үед музейг “Онцгой үзвэрүүд” гэх 90 минутны тайлбарлагчтайгаар үзээд бүгдийг үзэж амжаагүй. Үргэлжлүүлэн үзэхээр саяхан очихдоо “Уншлагын танхим”  (The British Museum Reading Room) болох дэлхийн түүх, утга зохиолын нэр хүндтэй газрын нэгээр орж танилцав. Хагас бөмбөг хэлбэртэй аварга том уншлагын танхим зүгээр нэг номын сан биш, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн олон суутнуудын "гэр" байж. Жишээ нь Карл Маркс сууж "Капитал" бүтээлээ бичсэн, Владимир Ленин, Чарльз Диккенс, Оскар Уайлд зэрэг хүмүүс энд судалгаа хийж, суудаг байсан тухай ч олж мэдэв. Ингээд л энэ уншлагын танхим яагаад музейн дунд нь байрлах, хэзээ хэн санаачилж барьсан, номын сан хөмрөгөө яаж бүрдүүлэв, алдартай хүмүүс яагаад энд ирдэг байв гэх мэтээр хэрэгт дуртай би ном болон интернет ээ хослуулан уншиж AI гээр туслуулан мэдсэн зүйлсээ энд сийрүүлэн бичлээ.  Уншлагын танхимыг барих санааг анх музейн Ерөнхий номын санч Анто...

Зул сарын баярын уламжлал

Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье. Зул сарын ил захидал Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх ү...

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Шуудангийн жигнүүрийн түүх.

  Өнөөдөр ийм сонин жигнүүр олж үзээд энэ тухай Google Gemini гээс асуусан. Миний асуулт: "Postal rates for letters" (захидлын шуудангийн үнэ) гэсэн сэдэвтэй холбоотой шуудангийн жигнүүрийг хэн, хэдэн онд зохион бүтээсэн бэ?   Хариулт:  Шуудангийн жигнүүрийн түүх нь нэг хүнтэй шууд холбогдохоос илүү, шуудангийн системийн томоохон өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Шуудангийн жигнүүрийг зохион бүтээсэн түүх ба шалтгаан 1. Шалтгаан: Жин дээр суурилсан шуудангийн үнэ нэвтэрсэн Хэзээ: 1840 он Хаана: Их Британи Шуудангийн жигнүүр өргөн хэрэглээнд орох гол шалтгаан нь 1840 онд Их Британид Нэг Пеннийн Шуудангийн Хууль (Uniform Penny Post) хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. • Өмнө нь: Захидлын үнийг ихэвчлэн хуудасны тоо болон зай (хол, ойр) -гоор тооцдог байсан. Иймээс жигнүүр тийм ч чухал биш байв. • 1840 оноос хойш: Шуудангийн шинэчлэлийг санаачилсан Роуланд Хилл (Rowland Hill) -ийн ачаар, захидлын үнийг зөвхөн жингээр тооцдог болсон. Хамгийн хөнгөн захидал бүр нэг пеннигээр илгээг...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...