Skip to main content

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

 

Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.  Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.  Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)  нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,  ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орчныг сайжирна гэж найдсан байж болох эсвэл түүний баялгийн эх үүсвэр болсон агуулахуудын дунд номын сан нь байх ёстой гэж  үзсэн байж болно гэж тайлбарлаж. Номын сангийн барилгыг барихад арав гаруй жил зарцуулсан бөгөөд 224,086 фунт стерлингийн өртгөөр босож. 1892 онд Спенсерийн номын санг 210,000 фунтээр, 1901 онд Кроуфордын гар бичмэлийг 155,000 фунт стерлингээр худалдаж авч  номын сангийн цуглуулгыг баяжуулж байснаа Энрикета бусдад дэлгээгүй. Номын сангийн барилга 1899 оны 10-р сарын 6-нд Энрикетагийн хуримын 24 жилийн ойн өдөр нээлтээ хийсэн. Тэр өдөр Энрикета Манчестер хотын эрх чөлөөний одонгоор шагнагдсан анхны эмэгтэй байсан бөгөөд энэ шагналаар 1950-иад он хүртэл өөр эмэгтэйг шагнаагүй гэж тайлбарт бичжээ. Тэрээр 1908 онд нас барахдаа номын сангаа хотдоо бэлэг болгож үлдээсэн. 

Жон Райландс гэж хэн байв аа? 

Жон Райландс (1801-1888) Жон Райландс нэхмэл эдлэл үйлдвэрлэх, түгээх замаар Манчестерт хотод олон саяын хөрөнгө босгож чадсан худалдаачин. Викторийн үед Манчестер дэлхийн анхны аж үйлдвэржсэн хот болж хөгжиж байсан бөгөөд Жон мэтийн худалдаачид хотын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Жон 1819 онд аав, ах нарынхаа хамт Rylands & Sons пүүсийг байгуулсан бөгөөд 1860-аад он гэхэд Британийн хамгийн том даавуу үйлдвэрлэх нэхмэлийн бизнес болсон. Жон ажил олгогчид доо халамжтай гэдгээрээ нэр хүндтэй бөгөөд олон төрлийн буяны болон боловсролын ажилд харамгүй хандив өргөдөг байв. Номын сангийн үүсгэн байгуулагч Энрикета нь Жонны гурав дахь эхнэр бөгөөд 1860-аад оны үед тэрээр Жонны хоёр дахь эхнэр Мартагийн "хамтрагч" болж, буяны үйлсэд   нэгдэн ажиллажээ. Энрикета 1875 оны 10-р сарын 6-нд Жонтой гэрлэж, Жон 1888 онд нас барах хүртэл хамт амьдарсан. Номын сангийн гэрлийн бэхэлгээ нь хөвөн цэцэг шиг хэлбэртэй байдаг нь Жоны нэхмэлийн үйлдвэрлэл дэх амжилтыг тэмдгэлсэн гэдэг.

Номын санг одоо хэн хариуцдаг вэ? 

20-р зууны эхэн үед нэхмэлийн үйлдвэрүүд уналтад орж түүнтэй салшгүй холбоотой номын сан урсгал зардлаа нөхөх нь хэцүү болов. Номын сан 1972 онд Манчестерийн Их Сургуулийн номын сантай нэгдэх хүртлээ хувийн мөн сайн дурын буцалтгүй тусламж дээр тулгуурлан ажиллаж байв. Номын сан байгуулагдсанаас хойш олон өөрчлөлтийг хийсэн. Дэлхийн 2-р дайны үед ноцтой хохирлоос зайлсхийж Холливудын киноны зураг авах танхимын үүрэг гүйцэтгэж номын сангаа бүрэн авч үлджээ. Номын сангийн бүх цуглуулга олон нийтэд нээлттэй. 

Номын сан Энрикетагийн төсөөллөөр ямар байсан бэ?

Нео-готик архитектур нь 19-р зуунд алдартай байсан бөгөөд үйлдвэржилтийн өмнөх үеийн бодит урлал, нийгмээр хүлээн зөвшөөрсөн эрин үеийг илтгэж байсан. Энрикета Манчестерт эртний их сургуулийн хотуудтай өрсөлдөхүйц соёлын өвийг бий болгоход туслах зорилгоор энэхүү хэв маягийг сонгосон. Уламжлалт уншлагын танхим сүмийн архитектурын зохион байгуулалттай төстэй боловч номын сангийн танхим хана эргэн тойрон жижиг тасалгаатай бусдад саад болохгүй уншигчид тус бүрийн хонгилд сурч судалгаа  хийх  зориулалттай байв. Өндөр шилэн цонхнууд хийж өгснөөр байгалийн гэрлийг дотогш оруулахаар сонгосон ч гаднах үзэмжийг бүрхэг болгожээ. Өнөөдөр хэн ч эдгээр орон зайд суралцах боломжтой.

Номын санд ямар төрлийн цуглуулга хадгалагддаг вэ? Энрикетагийн анхны худалдан авсан цуглуулгаас хойш   номын сангийн хөмрөг тэлсээр байгаа бөгөөд одоо 1.4 сая гаруй ном эд зүйлтэй. Энд ном болон гар бичмэл, архив, газрын зураг, урлагийн бүтээл, түүхэн эд зүйлс бүгд бий. Цуглуулга бараг 5000 жилийн түүхтэй, 50 гаруй хэлээр бичигдсэн бөгөөд ихэнх сэдвийг хамардаг.  Номын сангийн хамгийн эртний эд зүйлс бол эртний Месопотами (Ирак)-аас олон мянган жилийн өмнөх шавар шахмалууд болон Египетийн папирус(эртний цаасан дээр бичсэн зурсан) юм. Түүнээс гадна орчин үеийн ном, архив, тэр ч байтугай и-мэйлийг цуглуулдаг. Зарим ном нь асар том - 1830-аад онд хэвлэгдсэн Жон Жеймс Аудубоны "Америкийн шувууд" бараг нэг метр өндөр. Зарим нь жижигхэн - 2.5 миллиметрээс бага хэмжээтэй ном. Цуглуулга нь эртний аргаар чимэглэсэн гар бичмэлээс эхлээд хананд наах зориулалттай бүдэг хуудас хүртэл байдаг юм байна. Номын сангийн хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ гэж номын сангаас байнга асуудаг ч тэд өөрсдийн цуглуулгадаа үнэ тавих дургүй байдаг - хамгийн хачирхалтай хэсгүүдийн зарим нь өнгөрсөн үеийн талаар үнэлж баршгүй ойлголтыг өгдөг. Өв санг хадгалан хамгаалдаг номын санчдын хувьд тэд олон нийт, хүн бүр цуглуулгатай танилцах, арга хэмжээнд оролцох, үзэсгэлэн үзэх, судалгаа хийх боломжтой байлгахыг зорьж хүсэж ажилладаг байна.  Английн түүхийн жимээр үзэж харсан сонссон зүйлсээ уншигч танай хуваалцлаа. Зургийн сайхан цуглуулга ч Google Photos байгаа. 












Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...