Skip to main content

Posts

Showing posts with the label Хүмүүсийн амьдрал

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Сайнт Панкрайс Төгөлдөр хуур.

Би ВВС радио 4 -ийн Сайнт Панкрайс Төгөлдөр хуур (ST Pancras Pianos) нэртэй сонирхолтой нэвтрүүлэг сонслоо. Энэ нь Лондонгийн Сайнт Панкрайс нэртэй галт тэрэг болон метроны олон уулзварын өртөө буудалд байрлуулсан төгөлдөр хуур дээр сайн дураар саатаж зогсоод төгөлдөр хуур тоглосон хүмүүсийн түүх болон хөгжимийн тухай чөлөөт ярилцлага бүхий нэвтрүүлэг байв. Олон нийтийн хөдөлгөөн ихтэй энэ газар хөгжим хүмүүст яаж нөлөөлж буйг судалж үзсэн байна. Жил бүр ойролцоогоор 45 сая хүн тус өртөөгөөр дамжин өнгөрдөг бөгөөд тэд Английн хойд зүг эсвэл Кент рүү мөн Парис, Брюссель рүү гээд олон газарлуу аялдаг. Санаандгүй гэнэт ирж тоглох хүн, тогтмол ирэх хүн энэ өртөөний гудамны ер бусын төгөлдөр хуураар хөгжимийн олон төрөл хэв маягийг төгөлдөр хуураар өөр өөр төвшинд тоглодог. Энэ хүмүүс нь ямар итгэл үнэмшилтэй байх, арьс өнгө, яс үндэсний ялгаагүй, аль нэг ангийн давхаргаас хамааралгүйгээр хөгжимийн нийтлэг нэг хэлтэй болохыг Сайнт Панкрайсын төгөлдөр хуур тоглогчид жил ирэх тусам батлан...