Наяад оны сүүлээр МУИС хэлний оройн сургуультай байв. Улаанбаатарын нэлээд залуус өдрөөр ажил аа хийгээд оройд гадаад хэл сурахаар хичээллэж гурван жил суралцаад англи, франц, герман ... гэх мэт хэлний боловсролыг өөрийн мэргэжил дээрээ нэмж эзэмшдэг байсан. Энэ үед манай МУИС-ийн багш нарын нэлээд хэсэг гадаад хэл сурч суралцаж байлаа. Би хэлний ангид суралцаж байх үедээ Кембрижийн их сургуулийн талаар хичээл зааж буй багш нараасаа сонсож, очиж сурсан, ажилласан гэх багш нараа биширч явж ээ. Кембрижийн сургуульд сураагүй ч 1996 онд гэр бүлийнхээ хүнийг дагаж анх Кембриж хотод ирж Их сургууль дээр уулзалтад оролцож коллежуудаар орж, 12 -р зуунд байгуулагдсан сургууль өнөөг хүртэл тасралтгүй ажилласан гэхээр сүрдмээр ч юм шиг биширмээр сайхан сэтгэгдэл төрж, очих дуртай газрын минь нэг болсон. Монголд сургуульд сурсан хүн бүрийн нэрийн дуулж бүтээлийг хичээлээр үздэг Исаак Ньютон, Чарльз Дарвин энэ сургуульд сурч байжээ. Кембрижийг төгссөн хүн бүрт бүх насаараа их сургуул...
Өв соёл, түүх, харилцааны соёл, сургалт, эрүүл мэнд, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч