Skip to main content

Британийн музейн Уншлагын танхим.



 

Би хоёр жилийн өмнө Лондон хотын төвд байрлах Британийн музейд очсон юм. Тэр үед музейг “Онцгой үзвэрүүд” гэх 90 минутны тайлбарлагчтайгаар үзээд бүгдийг үзэж амжаагүй. Үргэлжлүүлэн үзэхээр саяхан очихдоо “Уншлагын танхим”  (The British Museum Reading Room) болох дэлхийн түүх, утга зохиолын нэр хүндтэй газрын нэгээр орж танилцав. Хагас бөмбөг хэлбэртэй аварга том уншлагын танхим зүгээр нэг номын сан биш, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн олон суутнуудын "гэр" байж. Жишээ нь Карл Маркс сууж "Капитал" бүтээлээ бичсэн, Владимир Ленин, Чарльз Диккенс, Оскар Уайлд зэрэг хүмүүс энд судалгаа хийж, суудаг байсан тухай ч олж мэдэв. Ингээд л энэ уншлагын танхим яагаад музейн дунд нь байрлах, хэзээ хэн санаачилж барьсан, номын сан хөмрөгөө яаж бүрдүүлэв, алдартай хүмүүс яагаад энд ирдэг байв гэх мэтээр хэрэгт дуртай би ном болон интернет ээ хослуулан уншиж AI гээр туслуулан мэдсэн зүйлсээ энд сийрүүлэн бичлээ. 

Уншлагын танхимыг барих санааг анх музейн Ерөнхий номын санч Антонио Паницци гаргаж ээ. Тэрээр номын сангийн багтаамж муудаж байгааг анзаарч, музейн голын хоосон талбайг ашиглан дугуй хэлбэртэй уншлагын танхим барих "ноорог" зургийг анх гаргаж байжээ. Танхимын зураг төслийг архитектор Сидней Смирк (Sydney Smirke) гаргасан. Сонирхолтой нь, Британийн музейн үндсэн барилгын (багана бүхий нүүрэн хэсэг) архитекторыг Роберт Смирк гэдэг байсан бөгөөд Сидней түүний дүү юм байна.

Түүхэн барилгын ажил 1854 онд эхэлж, ердөө гуравхан жилийн дараа буюу 1857 онд дуусч, үүдээ нээсэн. Тухайн үедээ инжинерчиллийн маш шинэлэг технологиор баригдсан. Үүнд бөмбөгөр оройг цэвэр ширэм болон төмөр каркасаар зангидсан. Гэрэлтүүлэг болон дуу тусгаарлалтыг сайжруулахын тулд дотор талын таазыг "папье-маше" (цаасан зуурмаг) ашиглан хийсэн нь архитектурын ховор шийдэл юм.  Бөмбөгөр оройн диаметр нь 42.6 метр. Энэ нь Ромын алдарт Пантеон сүмээс санаа авсан хэмжээ гэнэ.

Энэхүү танхимыг анхнаас нь Британийн музейн номын сангийн уншигчдад зориулж, тэднийг тав тухтай суух, судалгаа хийх орон зайгаар хангах зорилгоор барьсан. Танхимыг тойруулаад 3 миль (4.8 км) гаруй урттай төмөр номын тавиурууд суурилуулсан нь номнуудыг галын аюулаас хамгаалах зорилготой байв.

Тэр үед энэ нь дэлхийн хамгийн орчин үеийн, хамгийн том уншлагын танхимд тооцогдож байлаа. Уншигчид орохын тулд тусгай зөвшөөрөл (Reader's Ticket) авдаг байсан бөгөөд энэ нь тухайн үеийн сэхээтнүүдийн хамгийн их цуглардаг газар байв. 1997 онд Британийн номын сан тусдаа барилга руу нүүх хүртэл энэ танхим яг л энэ зориулалтаараа 140 жил тасралтгүй ашиглагдсан байна.

Уншлагын танхимын тааз нь зүгээр нэг гоёл биш, инженерийн маш ухаалаг шийдэл байв. Төмөр каркас дээр цаасан зуурмаг ашигласан нь барилгын жинг хөнгөлөхөөс гадна дуу чимээг маш сайн шингээдэг. Хэдэн зуун хүн зэрэг сууж байхад номын хуудас эргүүлэх чимээ ч цуурайтахгүй, нам гүм байх нөхцөлийг ингэж бүрдүүлжээ. Гэрэлтүүлэг нь дээвэр дээр байрлах 20 том цонхоор байгалийн гэрэл шууд орж ирдэг. Энэ нь цахилгаан гэрэл гарахаас өмнө уншигчдад өдөржин ном унших боломж олгодог байв. Ширээний зохион байгуулалт нь танхимын гол хэсгээс нарны цацраг шиг гадагш чиглэсэн урт ширээнүүд байрладаг. Энэ нь номын санчдад бүх уншигчдыг хянах боломж олгодог байжээ.

Энэ танхимын ширээ бүхэн нэгэн цагт түүхийг өөрчилсөн хүмүүсийн гар бичмэлээр дүүрэн байлаа. Энэ алдартнуудаас жишээлбэл: 

• Карл Маркс (L13 суудал): Тэрээр 30 гаруй жилийн турш бараг өдөр бүр энд ирж суудаг байв. Түүний гол бүтээл болох "Капитал" (Das Kapital) яг энэ танхимд, Британийн музейн эдийн засгийн ховор материалууд дээр үндэслэн бичигдсэн.

• Брам Стокер: "Дракула" зохиолын зохиолч энд ирж, Трансильванийн газар нутаг, цус сорогчдын тухай ардын домог яриаг маш нарийн судалж байжээ.

• Виржиниа Вүүлф: Тэрээр өөрийн алдарт "Өөрийн гэсэн өрөө" эсседээ энэ танхимын аварга том бөмбөгөр оройг "асар том халзан толгой" мэт харагддаг хэмээн хошигнон бичиж байв.

• Махатма Ганди: Лондонд хуулийн чиглэлээр суралцаж байхдаа энэ танхимаар байнга зочилдог байжээ.

• Владимир Ильич Ленин Британийн музейн Уншлагын танхимд анх 1902 онд хөл тавьж, тэрээр Лондонд нийт зургаан удаа ирж байснаас 1902–1903 оны хооронд хамгийн идэвхтэй сууж, судалгаа хийсэн юм. Тэр үед Уншлагын танхимд орохын тулд заавал батлан даагч, тодорхойлох захидал хэрэгтэй байв. Ленин өөрийн жинхэнэ нэрээр биш, "Якоб Рихтер" (Jacob Richter) гэдэг нууц нэрээр бүртгүүлсэн байдаг.  Энэ мэтчилэн олон сонин сайхан мэдээллийг AI ашиглаад олж уншиж болно. 

Миний авсан зурагт танхимын ханаар дүүрэн харагдах номнууд нь ердөө "лавлах" хэсэг юм. Харин жинхэнэ эрдэнэсүүд уншлагын танхимын доор болон хананы цаана байх төмөр тавиурууд дээр байдаг байв. Номын санчдын ашигладаг тусгай жижиг хаалганууд, ном зөөдөг өргүүрүүд нь уншигчдад харагдахгүйгээр маш хурдан үйлчлэх зориулалттай байсан гэнэ.

Британийн номын сан (British Library) 1997 онд нүүж, Сент-Панкрас руу очсон. Танхим одоо ихэвчлэн түр үзэсгэлэн эсвэл тусгай арга хэмжээнд зориулагддаг. Гэхдээ музейн Great Court-д очоод, энэ гайхалтай байгууламжийг гаднаас нь харах, мөн дотор нь орж архитектурыг нь харах боломжтой хэвээр байгаа. (Great Court тухай дэлгэрүүлж уншаарай, маш сонирхолтой)


 

Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Ээжүүд!

   Сайн байна уу эрхэм хүндэт зочид минь? Анхныхаа пост бичих гэж байгаа түл алдаа оноо минь их байхаа өршөөгөөрэй 🙏🏻! Бид бүгдээрээ туршлагаасаа харилцан суралцах хэрэгтэй гэж энэ бүхнийг бичиж сууна.   Ээжүүд! Би өөрөө 2 хүүхдүүдийн ээж болохлоор надаа дөхүү миний хамгийн чухал анхаардаг сэдэв ч гэж болох юмаа. Монгол ,Англи болон бусад ээж нарийн хоорондын хүүхдээ өсгөж байгаа яалгаа их байх юм. Англид жирэмсэн болоод өрхийн эмч мэдүүлсний дараа 12 болон 20 долоо хоногтоо хоёрхон удаа л эхо-д үзүүлдэг бол Монголд хүссэн үедээ хэдэн удаа ч үзүүлэх боломжтойг бас заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болохыг бид мэднэ.  Энд 20 долоо хоногтоо бүх зүйл хэвийн үйл ажиллагаатай бол бүх л явцыг эх баригч аваад явчихдаг ба ганц ч удаа эмэгтэйчүүдийн эмч үздэггүй.  Ихэнх ээжүүд өөрсдөө төрхөөс айдаггүй хамгийн эцсийн сонголт хийсвэр байдаг.  Ээжүүд хийсвэр хийлгэж 6 долоо хоног машинаа барьж чадахгүй байх бий гэж илүү айдаг гэж болно ккк. ...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...