Skip to main content

Posts

Showing posts with the label Түүх

Шуудангийн жигнүүрийн түүх.

  Өнөөдөр ийм сонин жигнүүр олж үзээд энэ тухай Google Gemini гээс асуусан. Миний асуулт: "Postal rates for letters" (захидлын шуудангийн үнэ) гэсэн сэдэвтэй холбоотой шуудангийн жигнүүрийг хэн, хэдэн онд зохион бүтээсэн бэ?   Хариулт:  Шуудангийн жигнүүрийн түүх нь нэг хүнтэй шууд холбогдохоос илүү, шуудангийн системийн томоохон өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Шуудангийн жигнүүрийг зохион бүтээсэн түүх ба шалтгаан 1. Шалтгаан: Жин дээр суурилсан шуудангийн үнэ нэвтэрсэн Хэзээ: 1840 он Хаана: Их Британи Шуудангийн жигнүүр өргөн хэрэглээнд орох гол шалтгаан нь 1840 онд Их Британид Нэг Пеннийн Шуудангийн Хууль (Uniform Penny Post) хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. • Өмнө нь: Захидлын үнийг ихэвчлэн хуудасны тоо болон зай (хол, ойр) -гоор тооцдог байсан. Иймээс жигнүүр тийм ч чухал биш байв. • 1840 оноос хойш: Шуудангийн шинэчлэлийг санаачилсан Роуланд Хилл (Rowland Hill) -ийн ачаар, захидлын үнийг зөвхөн жингээр тооцдог болсон. Хамгийн хөнгөн захидал бүр нэг пеннигээр илгээг...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Кембрижийн түүх

Наяад оны сүүлээр МУИС хэлний оройн сургуультай байв. Улаанбаатарын нэлээд залуус өдрөөр ажил аа хийгээд оройд гадаад хэл сурахаар хичээллэж гурван жил суралцаад англи, франц, герман ... гэх мэт хэлний боловсролыг өөрийн мэргэжил дээрээ нэмж эзэмшдэг байсан. Энэ үед манай МУИС-ийн багш нарын нэлээд хэсэг гадаад хэл сурч суралцаж байлаа. Би хэлний ангид суралцаж байх үедээ Кембрижийн их сургуулийн талаар хичээл зааж буй багш нараасаа сонсож, очиж сурсан, ажилласан гэх багш нараа биширч явж ээ.  Кембрижийн сургуульд сураагүй ч 1996 онд гэр бүлийнхээ хүнийг дагаж анх Кембриж хотод ирж Их сургууль дээр уулзалтад оролцож коллежуудаар орж,  12 -р зуунд байгуулагдсан сургууль өнөөг хүртэл тасралтгүй ажилласан гэхээр сүрдмээр ч юм шиг биширмээр сайхан сэтгэгдэл төрж, очих дуртай газрын минь нэг болсон. Монголд сургуульд сурсан хүн бүрийн нэрийн дуулж бүтээлийг хичээлээр үздэг Исаак Ньютон, Чарльз Дарвин энэ сургуульд сурч байжээ. Кембрижийг төгссөн хүн бүрт бүх насаараа их сургуул...