Posts

Showing posts from May, 2019

Их Британий U3A байгууллага

Image
Хүний амьдралын үе шатыг ерөнхийгөөр тоймлон харахад хүн бага, залуу насаа сурч, боловсроход зориулж, идэр насандаа амьдрал ахуйгаа зохиож үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурсан мэдсэн ээ хөдөлмөрлөж бүтээх үйлсэд зориулах бөгөөд ахимаг насандаа эрүүл саруул байх нь гэр бүл үр хүүхдэдээ тустайгаас гадна хүний идэвхтэй амьдрал үргэлжилсээр д уртай зүйлс ээ хийх бүрэн боломж нээлттэй байдаг. Миний ажигласнаар Англичуудын нэлээдгүй нь жар дөхөөд ирэхдээ амьдрахад санхүүгийн баталгаатай (байгууллагын тэтгэвэр, хувийн тэтгэвэртэй) болсон хэсэг эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар ч урьдчилаад тэтгэвэрт гарсан хүмүүс нэлээдгүй байна аа. Өнөөдрийн байдлаар Англид хүйсний ялгаагүй тэтгэврийн нас 67 бөгөөд тэтгэвэр нь нийгмийн даатгалын тэтгэвэр, байгууллагын тэтгэвэр, хувийн тэтгэвэр гэх хэсгүүдээс бүрдэж болох юм байна. Ажил хөдөлмөр эрхэлэх үедээ, байгууллагын тэтгэвэр болон хувийн тэтгэврийн санд хувь нийлүүлснээр нийгмийн даатгалын тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэрт гарах боломж бүрдсэн байж бо