Skip to main content

Их Британий U3A байгууллага


Хүний амьдралын үе шатыг ерөнхийгөөр тоймлон харахад хүн бага, залуу насаа сурч, боловсроход зориулж, идэр насандаа амьдрал ахуйгаа зохиож үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурсан мэдсэн ээ хөдөлмөрлөж бүтээх үйлсэд зориулах бөгөөд ахимаг насандаа эрүүл саруул байх нь гэр бүл үр хүүхдэдээ тустайгаас гадна хүний идэвхтэй амьдрал үргэлжилсээр дуртай зүйлс ээ хийх бүрэн боломж нээлттэй байдаг. Миний ажигласнаар Англичуудын нэлээдгүй нь жар дөхөөд ирэхдээ амьдрахад санхүүгийн баталгаатай (байгууллагын тэтгэвэр, хувийн тэтгэвэртэй) болсон хэсэг эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар ч урьдчилаад тэтгэвэрт гарсан хүмүүс нэлээдгүй байна аа. Өнөөдрийн байдлаар Англид хүйсний ялгаагүй тэтгэврийн нас 67 бөгөөд тэтгэвэр нь нийгмийн даатгалын тэтгэвэр, байгууллагын тэтгэвэр, хувийн тэтгэвэр гэх хэсгүүдээс бүрдэж болох юм байна. Ажил хөдөлмөр эрхэлэх үедээ, байгууллагын тэтгэвэр болон хувийн тэтгэврийн санд хувь нийлүүлснээр нийгмийн даатгалын тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэрт гарах боломж бүрдсэн байж болно.

Монголд дунд сургуулийн багын найзууд минь, их сургуулийн нэг ангийнхан маань, хамт ажиллаж байсан олон сайхан найз нөхөд хамт олон маань бүгд л энэ насруу орж яваа тул тэдэнтэйгээ, залуустайгаа санаа оноогоо хуваалцах юмсан гэж бодлоо.

Миний бичих сэдэв бол ахимаг насныхан болон тавиас дээш насныхан голчлон хамрагдах Английн U3A (University of the Third Age) гэж нэрлэгдэх хөдөлгөөний тухай юм. Францын загвар дээр үндэслэж  38 жилийн өмнө Их Британийн U3A (Гурав дахь үеийн сургууль) хөдөлгөөнд хэсэг бүлэг хүмүүс хамтарч, өөрт сонирхолтой сэдвээр суралцах, аялах, сургалт, семинар, дугуйлангууд ажиллуулахаар хамтран ажиллаж, үйл ажиллагаандаа хамтран оролцож байхаар олон нийтийн хөдөлгөөн бий болгохыг зорьжээ.

Хөдөлгөөн анхнаасаа удирдамждаа гишүүдийнхээ сонгосон өргөн хүрээтэй сэдэв, үйл ажиллагаануудыг багтааж, бие даан суралцах сонирхолтой бүлгүүдээр дамжуулан насан туршдаа суралцах зарчмыг баримталдаг.

'Гурав дахь үе' нь таны амьдралын нэгэн мөчийн цаг хугацааг тодорхойлсноор (таны настай холбоотой байх албагүй) өөртөө зориулан суралцах боломжийг олгодог.  Энд насны доод хязгаар гэж тогтоохгүй ч бүрэн орон тооны ажилтай эсвэл бага насны хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэгчид хамрагдах боломжгүй байдаг.

Үүсгэн байгуулагчид нь  U3A -гын гишүүд нь нэг нэгнээсээ суралцах хамт олон бүрдүүлж, хамт олонтойгоо хамтран ажиллах арга замыг сонгосон байдаг.  U3A хөдөлгөөн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бөгөөд гишүүд мэргэжлээр цаашид ажиллахын тулд бус, мэдлэг сонирхол оо гүнзгийрүүлэх сэтгэл ханамжтай амьдрахын тулд сур ч байдаг.  Багш болон суралцагчдын хооронд ямар ч ялгаа үгүй. Хэрэв хүсвэл багш нь сурагч болж сурагч нь багш болох боломжтой.

1981 оноос хөдөлгөөн эхэлсэн бол, 1990 он гэхэд гишүүдийн тоо хурдтайгаар нэмэгдэж хоёр долоо хоног тутамд U3A -д шинэ бүлэг нээгдэж байжээ.  U3A нь Шотланд, Уэльс, Умард Ирландад нээгдэж 2008 он гэхэд гишүүнчлэл жил бүр 11 хувиар өсөж нийт гишүүд хоёр зуун тавин мянга хүрсэн байна.

2016 оны сүүлээр U3A хөдөлгөөн 1000 гад хүрч, олсон амжилтаа чуулганаар тэмдэглэж хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг болох Эрик Мидвинтер чуулганд оролцож ээ.

Өнөөдрийн Их Британийн  U3A хөдөлгөөн орон нутгийн 1039 байгуулгатай 425,000 гишүүнтэй бөгөөд өдөр бүр өргөжин тэлж байна.

Хөдөлгөөнд хамрагдаж буй сэдэв:
Шинжлэх ухаан, олон салбар хамрагддаг, (биологи, геологи, археологи, компьютерын салбар …)
Гадаад хэл суралцах, гүнзгийрүүлэх,практикт хэрэглэх, Латин, сонгодог грек г.м эртний хэлд суралцах,
Бүжиг, Латин болон нийтийн бүжиг, ардын бүжиг,
Хөгжим, хөнгөн хөгжим, сонгодог хөгжим, опера,
Цэцэрлэгжүүлэх, мод, ургамал хамгаалах, тарих, цэцэрлэгт хүрээлэнгээр аялах, байгаль орчны төслүүдэд хамрагдах,
Гэрэл зураг, чадвараа сайжруулах, боловсруулах, сэдвээр сургалт явуулах,
Түүх, ургийн түүх ээ судлах, дэлхийн түүх, Английн түүх, хэлэлцүүлэг, илтгэл тавих,
Урлаг, дуурь,балет, драмын жүжиг явж үзэх, уран уншлага, өөрсдөө тоглож үзүүлэх,
Спорт, ширээний теннис, падментон, дугуйн аялал өөр өөр төвшинд хуваагдана,
Тоглох, брийдж, мажоон, математик паазлууд,
Эрүүл мэнд, ёог, оюун ухааны дасгалууд, пилаты
Явган аялал, уулын өндрөөс хамаарч 5 өөр төвшинд хуваагдана, аялагчдын чадвараас хамаар ч төвшин өөрөөр зохион байгуулна.
Дарс амтлах, дарсны тухай мэдлэгээ нэмэгдүүлэх, хоол хүнсэнд тохируулан хэрэглэх арга, үйлдвэрлэх аж ахуйгаар аялах, гм. олон сонирхолтой сэдвүүд хамрагдана.

Энэ хөдөлгөөнд хамрагдахын тулд гишүүн болж бүртгүүлнэ, гишүүний татварт (одоогоор 9 паунд) жил бүр төлөх бөгөөд U3A хөдөлгөөний “Third Age Matters” сэтгүүлийг жилд 5 дугаарыг хүлээж авахаас гадна орон нутгаас  улирал бүр гарах сэтгүүлээс мөн бүх мэдээллээ авах боломжтой. Ингээд хүн бүр өөрийн сонирхсон төрөл бүрийн бүлэгт бүртгүүлж олон арга хэмжээнд хамрагдана. Бүлэг бүр өөрийн гэсэн баримтлах дүрэмтэй байдаг. Жишээ нь миний хамрагдсан зарим бүлгүүд лекц семинард өрөө, заал түрээслэж оролцсон гишүүн бүр цагт 1-1.50 паунд, гадны спекер ирвэл оролцсон хүн нэг паунд бүлгийн зохион байгуулагчид хураалгана,кофе, цайны төлбөр дор бүрнэ хийнэ. Уулын аяллын бүлэг бүр өөрсдийн хандивын хайрцагтай, аялал бүрийн өмнө өөрсдийн аюулгүй аялах баталгааг өгч гарын үсэг зурна, нэг хоёр паундын хандив өгч болно, цугласан хандивыг уулын аврах байгууллагад хандивладаг.

Удирдлага, бүлэг бүр сонирхогчийн  сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж ажиллана. Жил бүр 9 сард нээлттэй өдөрлөг хийж хуучин гишүүдээ бүртгэх, шинэ гишүүдэд танилцуулах арга хэмжээ зохиож каунты буюу манайхаар аймгийн дарга ирж оролцдог.  Бичлэгийг дуустал уншсан танд баярлалаа, сонирхсон асуултанд мэдэх хэмжээгээрээ хариулна.

Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...