Skip to main content

Хог хаягдал




Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг. 

Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна. 

Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилгаагаа зохицуулна.

Өдөр тутамд хэрэглээнээс гарах хог хаягдлыг дээрх аргаар шийдвэрлэдэг бол овор хэмжээ том дахин боловсруулах хогийг зориулалтын төвлөрүүлсэн хаягдал цуглуулах төвүүдэд иргэд өөрсдөө хүргэж өгнө. Мөн том супермаркетын дэргэд дахин боловсруулах хогийг цуглуулах цэгийг байрлуулж  иргэд өөрсдөө хүргэж зориулалтын саванд өөрсдөө хийнэ. Ийм цэгүүд хот бүрд нэгээс эхлээд хэд хэд байна.

Дахин боловсруулах хаягдал цуглуулах төвд хаягдал аа ялгаж хаяна, жишээ нь төмрийн хаягдал, модны хаягдал, машины дугуйны хаягдал, хуучин ТВ, компьютер гээд электрон тоног төхөөрөмжийн хаягдал, цаас хайрцаг, шил, барилгын хаягдал материал гэх мэт олон янзаар иргэд өөрсдөө ялгаж том контенорт хийж хаядаг. 

Англид үйлдвэрлэсэн бүтээгдхүүний савалгаа, боолт дээр ямар лого тэмдгүүд байдгийг дээрх зурагт харуулсан байна. Үүнд : 

1. Хаана ч дахин боловсруулна. Хаягдал дахин боловсруулах аль ч саванд хийж болно. 
2.  Энэ илүү нарын мэдээлэлтэй логонууд. 
  • Эхнийх нь хүнсний цаасан хайрцгууд дахин боловсруулна. 
  • Хар өнгийн хуванцар сав зарим орон нутагт боловсруулалтад авч чадаагүй байгаа тул орон нутгийн зөвлөмжөөс үз гэсэн тэмдэг. 
  • Хөндлөн зураастай лого тэмдгээр гялгар уут, төстэй материалууд одоогоор дахин боловсруулж чадахгүй тул ерөнхий хогт хий.
3. Заримдаа ийм логог хэрэглэсэн, голд нь хэдэн % ийг дахин боловсруулж болохыг заадаг байна. Орон нутгийн зөвлөмжөөс лавлан харж мэдэж болно.
4. Могой шиг ногоон лого нь дахин боловсруулах агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд байгууллага ийм лого тэмдэгтэй, бүтээгдэхүүн ийм лого тэмдэгтэй бол тус байгууллага дэлхийн хаа нэгтэй дахин боловсруулах арга хэмжээнд санхүүгийн хандив оруулсныг илэрхийлдэг байна.
5. Орчин үед дахин боловсруулалтад орохгүй, хэсэг хугацааны дараа устаж хөрсөнд болон ургамалд тэжээл болох шинэ материалыг гаргаж уут сав боох материал болгож хэрэглэж эхэлсэн. Ийм лого тэмдэгтэй хаягдлыг навч ногоо, мөчир гээд ургамлын гаралтай хог хийх саванд хийнэ.
6. Эндхийн хэрэглээнд олон төрөл хуванцар байна, түүнийг танихад хэрэглэнэ. Ихэнх хуванцар нийлэг эд дахин боловсруулалтад ордог ч дахин боловсруулалтад ордоггүй төрөл хэд хэд байдаг. Үүнийг интернетээс дэлгэрүүлэн үзэж болно. 
Энэ мэтээр хөнгөн цагаан гэх мэт төмрийн хаягдлыг ч таних тэмдгүүд байдаг байна.


Хот, хөдөө орон нутагт өөрсдийн захиргаанд бүртгэлтэй бүх айлд
  • Хогийн савнууд,
  • Ямар саванд ямар хог хийх тухай мэдээлэл,
  • Хэдний өдөр хэдэн цагт ямар хог хаягдлыг ачиж авч явах  
мэдээллийг хүргэж өгдөг. Үүний жишээг дээрх зургаар үзүүллээ. Дөрөвдөх өдөр бүр ямар хогийг ачих тухай улаан, хөх, цагаан өнгөөр ялгаж тэмдэглэсэн, таван төрлийн хогийн саванд ямар хог оо хийх үү, ямар хог хийж болохгүй хэлж өгч ээ. Миний ажигласнаар супермаркед бүрт орох гарах хаалганы орчим хэрэглээд дууссан зайг цуглуулж авах сав ил тавьсан байдаг. Хэрэглээгүй үлдсэн эмийг авсан эмийн санд нь хүргэж өгөөд устгуулах боломжтой байдаг. 

Энэ нь Англид амьдарч буй бүх иргэдийн өдөр тутамдаа мэдэж хэрэгжүүлдэг амьдралын хэвийн үзэгдэл. Энэ бүгдээс санаа оноо олж монголынхоо нөхцөлд тохируулж амьдралд хэрэгжүүлээсээ гэж бодож бичлээ.

Comments

Popular posts from this blog

Британийн музейн Уншлагын танхим.

  Би хоёр жилийн өмнө Лондон хотын төвд байрлах Британийн музейд очсон юм. Тэр үед музейг “Онцгой үзвэрүүд” гэх 90 минутны тайлбарлагчтайгаар үзээд бүгдийг үзэж амжаагүй. Үргэлжлүүлэн үзэхээр саяхан очихдоо “Уншлагын танхим”  (The British Museum Reading Room) болох дэлхийн түүх, утга зохиолын нэр хүндтэй газрын нэгээр орж танилцав. Хагас бөмбөг хэлбэртэй аварга том уншлагын танхим зүгээр нэг номын сан биш, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн олон суутнуудын "гэр" байж. Жишээ нь Карл Маркс сууж "Капитал" бүтээлээ бичсэн, Владимир Ленин, Чарльз Диккенс, Оскар Уайлд зэрэг хүмүүс энд судалгаа хийж, суудаг байсан тухай ч олж мэдэв. Ингээд л энэ уншлагын танхим яагаад музейн дунд нь байрлах, хэзээ хэн санаачилж барьсан, номын сан хөмрөгөө яаж бүрдүүлэв, алдартай хүмүүс яагаад энд ирдэг байв гэх мэтээр хэрэгт дуртай би ном болон интернет ээ хослуулан уншиж AI гээр туслуулан мэдсэн зүйлсээ энд сийрүүлэн бичлээ.  Уншлагын танхимыг барих санааг анх музейн Ерөнхий номын санч Анто...

Зул сарын баярын уламжлал

Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье. Зул сарын ил захидал Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх ү...

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Шуудангийн жигнүүрийн түүх.

  Өнөөдөр ийм сонин жигнүүр олж үзээд энэ тухай Google Gemini гээс асуусан. Миний асуулт: "Postal rates for letters" (захидлын шуудангийн үнэ) гэсэн сэдэвтэй холбоотой шуудангийн жигнүүрийг хэн, хэдэн онд зохион бүтээсэн бэ?   Хариулт:  Шуудангийн жигнүүрийн түүх нь нэг хүнтэй шууд холбогдохоос илүү, шуудангийн системийн томоохон өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Шуудангийн жигнүүрийг зохион бүтээсэн түүх ба шалтгаан 1. Шалтгаан: Жин дээр суурилсан шуудангийн үнэ нэвтэрсэн Хэзээ: 1840 он Хаана: Их Британи Шуудангийн жигнүүр өргөн хэрэглээнд орох гол шалтгаан нь 1840 онд Их Британид Нэг Пеннийн Шуудангийн Хууль (Uniform Penny Post) хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. • Өмнө нь: Захидлын үнийг ихэвчлэн хуудасны тоо болон зай (хол, ойр) -гоор тооцдог байсан. Иймээс жигнүүр тийм ч чухал биш байв. • 1840 оноос хойш: Шуудангийн шинэчлэлийг санаачилсан Роуланд Хилл (Rowland Hill) -ийн ачаар, захидлын үнийг зөвхөн жингээр тооцдог болсон. Хамгийн хөнгөн захидал бүр нэг пеннигээр илгээг...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...