Skip to main content

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books
Alnwick Barter Books 📚 
Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.  Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу гэж бодогдсон. Хүмүүс галт тэргээр нэг газраас нөгөөд газарт аялан очдог бол түүнтэй адил номоор нэг ертөнцөөс өөр нэгэн ертөнцөд хүрч болно. Энэ талаар вебээс болон хайлтаар олж уншсанаа найзууддаа зориулж доор сийрүүлэн бичлээ. Энэ хуучин номын дэлгүүр эртний галт тэрэгний буудалтай холбогдсон учир нь …
— 🚂 Галт тэрэгний буудлын тухай: Ном солилцох дэлгүүр нь 1887 онд Виллиам Беллийн зохион бүтээсэн эртний Викторийн галт тэрэгний буудлын нэг хэсэгт байрладаг юм. Ойролцоогоо 3000 метр квадрат талбай бүхий барилга нь Алнвик жижиг хотын хувьд гайхалтай хэмжээ бөгөөд том барилгад тооцогдоно. Учир нь Нортумберландын герцогуудын хувьд 19-р зуунд зочлон ирдэг хааны гэр бүлд болон ноёдын хувьд өндөр сэтгэгдэл төрүүлэх гайхалтай галт тэрэгний буудал шаардлагатай гэж үздэг байв. Галт тэрэгний буудал орон нутагт их өгөөжийг өгсөн ч  1968 онд алдартай Beeching галт тэрэгний   замын сүлжээний шинчлэлтийн хүрээнд хамрагдаагүй хаагдсан. Хэзээ нэгэн цагт үүнийг сэргээнэ гэдэг нь эзэмшигчдийн хүсэл мөрөөдлийн нэг болон үлджээ. Энэ талаар олон янзын эх сурвалжаас үзэж болох юм байна.   
— 🤩 Өнөөдөр - Аялал жуулчлал нэг цэг болж ээ. 
Номын дэлгүүр 📚 нь үндсэндээ долоон өрөөнөөс бүрддэг. Орох хаалга нь хуучин буудлын илгээмжийн өрөө байсан бөгөөд тэнд зорчигчид төмөр замын тасалбар худалдаж авдаг тортой нээлттэй цонх хэвээр байгаа. Яг тэр цонхны цаана гал тэргэний буудлын эхний гол хаалга байсан бөгөөд одоо тэнд хүүхдийн өрөө болсон. Дунд өрөө нь гадагшаа гарах платформын эхлэлээс эхэлнэ. Хуучин хүлээлгийн танхимыг ашигласан хэд хэдэн өрөө нь олон нийт суух ном үзэх, унших, хооллох, сонин унших, ил галтай тохилог хөөрөлдөх өрөө, кофе уух, зүгээр л бүхнээс холдож өөрийн ертөнцдөө орон бодлоо цэгнэн суух боломжтой газрууд болж ээ. Цаашлаад бие засах газар, мөн жижиг буфер өрөөнүүдтэй байна. 
— 🕰️ Дэлгүүрийн түүх: 1991 оны 4-р сард Мэри Мэнли гэх эмэгтэй солилцох системд суурилсан, Бартер ном гэж нэрлэгддэг хуучин номын дэлгүүр нээхээр төсөл бичиж банкнаас том зээл хийхээр шийджээ. Нөхөр Стюарт тэр даруйдаа энэ санааг дэмжиж Мэрид  Алнвикийн Викторийн үеийн гайхамшигт галт тэрэгний буудалд байрладаг тэр үеийн жижиг үйлдвэрийнх нь урд өрөөнд дэлгүүр нээхийг санал болгов. Тэр цагаас хойш хамтарсан түншлэл бий болсон бөгөөд үүнийгээ “New Statesman” сэтгүүлд "The British Library of secondhand bookshop" гэж нэрлэсэн байна.
Стюарт Мэнли Дэлхийн 2-р дайны үед “Durham” мужид төрсөн. Түүний мэргэжлийн ур чадвар үргэлж бизнестэй холбоотой байв. Номын дэлгүүрийн хүрээнд Стюарт үндсэндээ Бартер номын вэбсайт зэрэг бизнесийн ерөнхий менежментийг хариуцдаг. Түүний сонирхол крикет, төмөр зам, хөл бөмбөг, мөнгөний урсгал гэнэ. Харин Мэри Мэнли Миссурид Стюартаас арай эрт төрсөн гэнэ. Мэригийн мэргэжлийн ур чадвар нь зөвхөн академик байж. Номын дэлгүүрийн хүрээнд Мэри ерөнхий зохион байгуулалт, орчин, маркетингийг хариуцдаг. Түүний сонирхол нь крикет, төмөр зам, хөлбөмбөг, мөнгөн урсгалаас бусад бараг бүх зүйл багтдаг гэнэ. Төгсгөлд нь хэлэхэд, Стюарт, Мэри Мэнли хоёрын хамтын ажиллагаа нь нэг нэгний дутууг нөхөж  аз жаргалтай тэнцвэржүүлэхэд үндэслэсэн юм. Энэ нь бизнесийг бүхэлд нь жинхэнэ өөрсдийн дур сонирхол урам зоригтой холбож, (эцэст нь овердрафтаа) банкны том зээлээ төлөх боломжийг олгосон гэж ээ.
— 👩‍💼Ажилтны тухай: Манай ажилтнууд — хөдөлмөрч, үнэнч, чадварлаг, гайхалтай. Мөн магадгүй дэлгүүр шиг тийм сонирхолтой. Энд "дарга" байхгүй харин менежер байна. Бид 16 настайгаас, 76 настай хүртэл түр зуурын ажилчдыг хөлсөлдөг. Улс төр нь төвийн зүүнээс баруун төвийн хооронд, бүх л үзэлтнүүд байдаг. Тэгсэн ч амжилттай ажилсаар байгаа. Энд янз бүрийн мэргэжлийн хүмүүс ч бас адил ажилсаар байгаа - уран бүтээлчид, багш нар, онгоцны нисгэгч, уурхайчин гээд … Англи хэлний акцентийн тухайд гэвэл, одоогоор Английн хойд хэсэг, Ирланд, Лондон, Корнуолл, тийм ээ, Америк дуудлагаар ярих хүмүүс ажилдаг. Энэ бүхэн бидэнд таалагдаж байдаг. 
— 💻 📲 Вэб сайтын каталогийн төсөл хэрэгжүүлсэн нь: Стюартын гол төслүүдийн нэг нь номын дэлгүүртэй шууд холбогддог нь манай хэрэглэгчийн маш том каталог юм. Энэ каталог нь одоогоор 45,000 гаруй номыг жагсаасан бөгөөд өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс үүнийг тордож, шинэчлэхийн тулд хэд хэдэн ажилтан шаардлагатай байдаг.  Номын эргэлтийн хувь хэмжээ долоо хоногт ойролцоогоор 3000 ширхэг. Вэбийн баг өөрийн нөөцөд байгаа хамгийн шилдэг, хамгийн сонирхолтой номуудыг хүмүүст хүргэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Таны хайж байсан ном ч байж мэднэ.  Цаашилбал, TomFolio, IOBA, Alibris, Amazon, ABE зэрэг сайтуудын жагсаалтаар дамжуулан манай каталогид нэвтэрдэг, BookFinder, AddAll зэрэг номын хайлтын мета сайтууд манай бизнесийн өсөн нэмэгдэж буй энэ талбарт тусалдаг юм гэж ээ. 
— 💖 Энд орон нутгийн уранбүтээлчдийн  уран бүтээл байх бөгөөд түүний нэг нь "Алдарт зохиолчид" нэртэй ханын зураг. Товчхондоо, 1800 оноос хойш англи хэлээр зохиол туурвисан  алдартай зохиолчдын бараг дөчин дүрийг багтаасан (38' x 16') хэмжээтэй том ханын зураг юм. Ханын зургийг орон нутгийн зураач Питер Додд зурсныг зургаас мөн харж болно. 



Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...