Skip to main content

Posts

Showing posts with the label Уул уурхай

Байгаль орчныг нөхөн сэргээх ба Эйдэн төсөл

Би 15 жилийн өмнө Эйдэн нэртэй сонирхолтой төслийг очиж үзсэн юм. Саяхан ВВС гийн өглөөний мэдээгээр Морканбэй гэх Ланкшэйрийн жижиг хотод Эйдэн(Eden) төсөл  хэрэгжиж эхлэх юм гэж засаг захиргааны болон, их сургуулийн хүмүүс ярилцлага өгч байхыг үзээд, дээр очиж үзсэн зургаа гаргаж ирээд  үзэв, Эйдэн төслийн вэб хуудсыг уншиж ямар их өгөөжтэй ажил болсныг дэлгэрүүлэн мэдэж монголчууддаа санаа авах нэгэн сэдэв болох бол уу гэж бодсон. Энэ төслийн талаар дэлгэрүүлж  дараах вэб хуудаснаас нь үзэх боломжтой.    Эйдэн төслийн талаар товчхон өгүүлбэл ийм түүхтэй.   1995 он гэхэд энэ газраас шаазангийн түүхий эд шавар олборлох ажлын нөөц барагдсанаар эдийн засгийн хувьд өгөөжгүй болж байжээ. Яг энэ үед Английн баруун өмнөд нутагт орших Хэйлингин нэртэй цэцэрлэгт хүрээлэн дэлхийн ховор олон ургамлын цуглуулга бүхий ботаник гаарднын хүрээгээ тэлж ургамлын устаж үгүй болохоос өмнө хамгаалж хадгалах Эйдэн (Eden) төслийн санааг гаргаж багтаамж том т...