Skip to main content

Posts

Showing posts with the label Санаа оноо

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...

Тавтай морил.

Эрхэм уншигч та энэ булангаас Англи, Шотланд, Уэльс орны өв соёл, түүх, уламжлал, боловсрол, алдартнуудын нээлт бүтээлүүд, хот суурин орон нутгийн тухай, хүмүүсийн харилцаа гэх олон төрлийн сэдвээр  богино хэмжээний нийтлэлийг унших боломжтой.   Бид энэ булангаараа Англи орны талаар танд мэдлэгийн хүрээгээ тэлэх мөн сонирхолтой санаа оноо олж харах боломж олгохыг зорино.  Нийтлэгч нь интернетээр нөхөрлөсөн хэсэг залуус, бид Их Британийн аль нэг бүрэлдэхүүн улсын амьдрал ахуй, өв соёл, түүх, боловсролын тодорхой хэсгүүдтэй танилцаж, бодит баримт дээр тулгуурлан дэлгэрүүлэн уншиж судлаад өөрсдийн харах өнцгөөр хичээнгүйлэн бичиж нийтэлнэ. Хичээнгүйн хойноос Эрдэм дагадаг. Та манай буланд тавтай морил.