Ээжүүд!
Сайн байна уу эрхэм хүндэт зочид минь?
Анхныхаа пост бичих гэж байгаа түл алдаа оноо минь их байхаа өршөөгөөрэй 🙏🏻!
Бид бүгдээрээ туршлагаасаа харилцан суралцах хэрэгтэй гэж энэ бүхнийг бичиж сууна.
Ээжүүд!
Би өөрөө 2 хүүхдүүдийн ээж болохлоор надаа дөхүү миний хамгийн чухал анхаардаг сэдэв ч гэж болох юмаа. Монгол ,Англи болон бусад ээж нарийн хоорондын хүүхдээ өсгөж байгаа яалгаа их байх юм.
Англид жирэмсэн болоод өрхийн эмч мэдүүлсний дараа 12 болон 20 долоо хоногтоо хоёрхон удаа л эхо-д үзүүлдэг бол Монголд хүссэн үедээ хэдэн удаа ч үзүүлэх боломжтойг бас заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болохыг бид мэднэ. Энд 20 долоо хоногтоо бүх зүйл хэвийн үйл ажиллагаатай бол бүх л явцыг эх баригч аваад явчихдаг ба ганц ч удаа эмэгтэйчүүдийн эмч үздэггүй.
Ихэнх ээжүүд өөрсдөө төрхөөс айдаггүй хамгийн эцсийн сонголт хийсвэр байдаг. Ээжүүд хийсвэр хийлгэж 6 долоо хоног машинаа барьж чадахгүй байх бий гэж илүү айдаг гэж болно ккк.
40 долоо хоногийн сүүлийн хэдэн долоо хоног эх баригч нар л жин хэмжих, хүүхдүүдийн зүрхний цохилт чагнаж үздэг төрөх үед бас л зөвхөн эх баригч л гардаж авдаг ба хүндрэлтэй төрөхгүй бол эмч орж ирэхгүй. Төрсний дараа гам барих толгойгоо дулаалах гэж байдаггүй ба бараг л гүйж гараад нэг хүйтэн кола уугаад л орж ирж буй харагдаж байдаг. Төрөөд 3-4 цаг л хяналтад байгаад шууд л гэртээ гардаг. Эх баригч минь гэрээр маргаашаас эхлээд долоо хоног тасралтгүй гэрт ирж ээж, маамуугын биеийн байдал хянаж хүүхдээ яаж угаах,хөхүүлэх гээд л зааж өгдөг. За тэгээд л хүүхдээ тэргэнд тавиад шууд л найз нартайгаа уулзаад л явна ккк.
Ээжүүд 1 жил цалинтай 2 жил цалингүй амрах эрхтэй. Аавуудыг хүүхэд төрмөгц 2 долоо хоног амраадаг. Гэр бүлийн эрхийг маш сайн хамгаалж өгсөн байгаа.(хүүхэд өвдсөн бол шууд чөлөө авах эрхтэй)
Англи ээж нар төрөөд л нярай хүүхдийн массаж, нярай хүүхдүүдийн ёог, нярайн усан сэлэлт(baby swimming), 0-3 насны ээжүүдийн уулзах групп гээд л хүн бүр яваад байх боломжийн үнээр явдаг бөгөөд хүүхдүүд нь багасаа нийтлэг болох, ээжүүдийг ганцаардуулахгүй гэх мэт олон асуудлуудыг давхар шийдэж байдаг байна . (Бидэнд бол маш сайн хэлээ хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм аа )
0-3 насны хүүхдийн цэцэрлэгүүд хамгийн үнэтэй байдаг , маш их арчилгаа шаарддаг учраас ... Мэдээж эдийн засгийн боломжоос хамаарч улсаас 2 настай хүүхдийг 10 цаг, 3 настай хүүхэд бүрийг 15-30 цаг үнэгүй цэцэрлэгт явах боломжтой. Сургууль, цэцэрлэгүүд маш хангамж сайтай. Хүүхдээс сурах бичиг ,цүнх энэ тэр шаардахгүй.
Энд өвлийн хүйтэнд нимгэн цамц, охид доогуураа нүцгэн тохиолдол олон байдаг. Хүйтнээс болж өвдөггүй гэх юм билээ. Англид хүүхдүүд маш жоохондоо бие даасан, өөрийнхөө асуудал өөрөө шийдэх хэрэгтэй гэж хүмүүждэг. Албан ёсоор 4 хүрсэн л бол 9 сараас сургуульд ордог. Сургуульд ороод л өдрийн хоолоо өөрөө эгнээнд орж оочирлож авч иддэг. Энд хүүхэд 8 сарын 31нд төрсөн нь хамгийн бага нь байдаг.
Хоолны хувьд бол шөл гэсэн ойлголт тун бага бүхэл хоолтой чанасан ногоо өгөх юм билээ.
Энд маш их бороотой болохоор хийх гэж төлөвлөсөн зүйлд яарч асуудал байхгүй, борооны хамгаалалтай хувцаслаж салхилж, тоглож, зугаалж харагдаг.
Парк д хэн хамаагүй хүн эцэг, эхтэй нь ярилгүй хүүхэдтэй харьцаж болохгүй. Хүүхдүүд нь хоорондоо тоглож байвал найрсаг инээмсэглэж тантай яриад дараан хүүхэдтэй чинь ярьдаг.
Хүүхэдгүй хүн хүүхдээс асуулт асуувал шууд дургүйцэх юм уу мэдэгдэл хийдэг.
Англи ээж нар цэвэрч гэж хэлэхгүй. Хүүхдийг багадаа сайн нян авах хэрэгтэй дархлаанд сайн гэж үзэх юм билээ.
Энд ээж нар маш сайн өдрөө төлөвлөсөн байгаа төрсөн өдөр , тоглох цаг, шүдний эмч, очих сургалтууд, эцэг эхийн хурал гэх мэт цаг минут тутам тодорхой (plans). Хүүхдүүдийн төрсөн өдрийн урилга 3 сарын өмнө ирсэн байдаг. Өвдөхгүй л бол бүх л юм цагтаа явагдана гэсэн үг. Жишээлбэл: сургуулийн хамгийн багадаа сүүлийн 2 жилийн төлөвлөгөө боловсруулсан вэб сайт дээр байршуулсан байна (спорт өдөрлөг, диско, багт наадам, амралтууд, багш нарын. Сургалт авах өдөр гэх мэт). Манай Монгол ээж нар төлөвлөлт дээрээ маш муу байдаг ба хамгийн сүүлд гэж хойшлуулсан учир цагийн тулгаж бачуурсан байдал маш их харагдаг.
Za tegeed eej bol eej shuu dee.Eejiin setgel hemjigdeshgui bilee.
Bayarlalaa .
Tsolmon.
Manchester hot.
hugjiltei saitai ornii medeelel huvaaltsaj baigaad bayarlalaa. ih sonirholtoi baina. angliin niigmiin halamj ni yamarhuu bdg ve? yamar huniig yaduu gj uzej, turuus demjleg uzuuldeg eseh talaar bas niigmiin bolon eruul mendiin daatgaliin sistyemiinh ni talaar medeelel uguuch?
ReplyDeleteSudlaad mrdeelel oruulnaa. Bayarlalaa 🙂
Delete