Skip to main content

Ээжүүд!

   Сайн байна уу эрхэм хүндэт зочид минь?
Анхныхаа пост бичих гэж байгаа түл алдаа оноо минь их байхаа өршөөгөөрэй 🙏🏻!
Бид бүгдээрээ туршлагаасаа харилцан суралцах хэрэгтэй гэж энэ бүхнийг бичиж сууна.

  Ээжүүд!
Би өөрөө 2 хүүхдүүдийн ээж болохлоор надаа дөхүү миний хамгийн чухал анхаардаг сэдэв ч гэж болох юмаа. Монгол ,Англи болон бусад ээж нарийн хоорондын хүүхдээ өсгөж байгаа яалгаа их байх юм.
Англид жирэмсэн болоод өрхийн эмч мэдүүлсний дараа 12 болон 20 долоо хоногтоо хоёрхон удаа л эхо-д үзүүлдэг бол Монголд хүссэн үедээ хэдэн удаа ч үзүүлэх боломжтойг бас заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болохыг бид мэднэ.  Энд 20 долоо хоногтоо бүх зүйл хэвийн үйл ажиллагаатай бол бүх л явцыг эх баригч аваад явчихдаг ба ганц ч удаа эмэгтэйчүүдийн эмч үздэггүй.
 Ихэнх ээжүүд өөрсдөө төрхөөс айдаггүй хамгийн эцсийн сонголт хийсвэр байдаг.  Ээжүүд хийсвэр хийлгэж 6 долоо хоног машинаа барьж чадахгүй байх бий гэж илүү айдаг гэж болно ккк.
40 долоо хоногийн сүүлийн хэдэн долоо хоног эх баригч нар л жин хэмжих, хүүхдүүдийн  зүрхний цохилт чагнаж үздэг төрөх үед бас л зөвхөн эх баригч л гардаж авдаг ба хүндрэлтэй төрөхгүй бол эмч орж ирэхгүй. Төрсний дараа гам барих толгойгоо дулаалах гэж байдаггүй ба бараг л гүйж гараад нэг хүйтэн кола уугаад л орж ирж буй харагдаж байдаг.  Төрөөд 3-4 цаг л хяналтад байгаад шууд л гэртээ гардаг. Эх баригч минь гэрээр маргаашаас эхлээд долоо хоног тасралтгүй гэрт ирж ээж, маамуугын биеийн байдал хянаж хүүхдээ яаж угаах,хөхүүлэх гээд л зааж өгдөг.  За тэгээд л хүүхдээ тэргэнд тавиад  шууд л найз нартайгаа уулзаад л явна ккк.
Ээжүүд 1 жил цалинтай 2 жил цалингүй амрах эрхтэй. Аавуудыг хүүхэд төрмөгц 2 долоо хоног амраадаг.  Гэр бүлийн эрхийг маш сайн хамгаалж өгсөн байгаа.(хүүхэд өвдсөн бол шууд чөлөө авах эрхтэй)
 Англи ээж нар төрөөд л нярай хүүхдийн массаж, нярай хүүхдүүдийн ёог, нярайн усан сэлэлт(baby swimming), 0-3 насны ээжүүдийн уулзах групп гээд л хүн бүр яваад байх боломжийн үнээр явдаг бөгөөд хүүхдүүд нь багасаа нийтлэг болох, ээжүүдийг ганцаардуулахгүй гэх мэт олон асуудлуудыг давхар шийдэж байдаг байна . (Бидэнд бол маш сайн хэлээ хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм аа )
0-3 насны хүүхдийн цэцэрлэгүүд хамгийн үнэтэй байдаг , маш их арчилгаа шаарддаг учраас ... Мэдээж эдийн засгийн боломжоос хамаарч улсаас 2 настай хүүхдийг 10 цаг, 3 настай хүүхэд бүрийг 15-30 цаг үнэгүй цэцэрлэгт явах боломжтой. Сургууль, цэцэрлэгүүд маш хангамж сайтай. Хүүхдээс сурах бичиг ,цүнх энэ тэр шаардахгүй.
Энд өвлийн хүйтэнд нимгэн цамц, охид доогуураа нүцгэн тохиолдол олон байдаг. Хүйтнээс болж өвдөггүй гэх юм билээ.  Англид хүүхдүүд маш жоохондоо бие даасан, өөрийнхөө асуудал өөрөө шийдэх хэрэгтэй гэж хүмүүждэг. Албан ёсоор 4 хүрсэн л бол 9 сараас сургуульд ордог.  Сургуульд ороод л өдрийн хоолоо өөрөө эгнээнд орж оочирлож авч иддэг.  Энд хүүхэд 8 сарын 31нд төрсөн нь хамгийн бага нь байдаг.
 Хоолны хувьд бол шөл гэсэн ойлголт тун бага бүхэл хоолтой чанасан ногоо өгөх юм билээ.
Энд маш их бороотой болохоор хийх гэж төлөвлөсөн зүйлд яарч асуудал байхгүй, борооны хамгаалалтай хувцаслаж салхилж, тоглож, зугаалж харагдаг.
Парк д хэн хамаагүй хүн эцэг, эхтэй нь ярилгүй хүүхэдтэй харьцаж болохгүй. Хүүхдүүд нь хоорондоо тоглож байвал найрсаг инээмсэглэж тантай яриад дараан хүүхэдтэй чинь ярьдаг.
Хүүхэдгүй хүн хүүхдээс асуулт асуувал шууд дургүйцэх юм уу мэдэгдэл хийдэг.
Англи ээж нар цэвэрч гэж хэлэхгүй. Хүүхдийг багадаа сайн нян авах хэрэгтэй дархлаанд сайн гэж үзэх юм билээ.
Энд ээж нар маш сайн өдрөө төлөвлөсөн байгаа төрсөн өдөр , тоглох цаг, шүдний эмч, очих сургалтууд, эцэг эхийн хурал гэх мэт цаг минут тутам тодорхой (plans). Хүүхдүүдийн төрсөн өдрийн урилга 3 сарын өмнө ирсэн байдаг. Өвдөхгүй л бол бүх л юм цагтаа явагдана гэсэн үг. Жишээлбэл: сургуулийн хамгийн багадаа сүүлийн 2 жилийн төлөвлөгөө боловсруулсан вэб сайт дээр байршуулсан байна (спорт өдөрлөг, диско, багт наадам, амралтууд, багш нарын. Сургалт авах өдөр гэх мэт).  Манай Монгол ээж нар төлөвлөлт дээрээ маш муу байдаг ба хамгийн сүүлд гэж хойшлуулсан учир цагийн тулгаж бачуурсан байдал маш их харагдаг.

Za tegeed eej bol eej shuu dee.Eejiin setgel hemjigdeshgui bilee.
Bayarlalaa .
Tsolmon.
Manchester hot.



Comments

  1. hugjiltei saitai ornii medeelel huvaaltsaj baigaad bayarlalaa. ih sonirholtoi baina. angliin niigmiin halamj ni yamarhuu bdg ve? yamar huniig yaduu gj uzej, turuus demjleg uzuuldeg eseh talaar bas niigmiin bolon eruul mendiin daatgaliin sistyemiinh ni talaar medeelel uguuch?

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Зул сарын баярын уламжлал

Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье. Зул сарын ил захидал Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх ү...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...