Skip to main content

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

 

Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.  Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе.

Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.   Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.  “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ.

Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл  хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай.

Эмигмагийн кодыг тайлсан  

Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын код ба шифер сургуулийн төв удирдлагад ажиллаж байжээ. Блетчли Парк дахь Алан Тьюрингийн бүлэг   Бомбе(Bombe) гэх код тайлах анхны машиныг зохион бүтээсэн нь холбоотнуудыг дайнд ялахад тусалсан гэж үздэг.  Германчууд армидаа шифрлэгдсэн мессеж илгээхийн тулд өөрсдийн Enigma машиныг ашиглаж байнга хувьсах кодыг үүсгэж илгээдэг байв. "Бомбе" нь эдгээр мессежийг хурдан тайлж, холбоотнуудын хүчийг дайснаас нэг алхам түрүүлж, дайныг богиносгож, олон мянган хүний ​​амийг аварч чадсан юм. Энэ талаар хэдэн жилийн өмнө би “Блэтчлэй (Bletchley) Парк” -ыг үзээд тэр газрын тухай энэ блог доо бичсэн. Сонирхвол хайгаад уншаарай.  

Дайны дараа

Дэлхийн 2-р дайны дараа Тьюринг мэдээллийг логикоор боловсруулах машин бүтээхэд анхаарлаа төвлөрүүлжээ. 1945 онд Теддингтон байрлах Үндэсний физикийн лабораторын шинжлэх ухааны ахлах ажилтнаар томилогдсон. Үндэсний физикийн лаборатор нь Тьюрингийн "ACE" автомат тооцоолох хөдөлгүүрийг бүтээх ажлыг хойшлуулсан бөгөөд тэд дижитал компьютерыг анхлан хөгжүүлсэн Манчестерийн их сургуулиас хоцорчээ.

1949 онд Тьюринг Манчестерийн их сургуульд шилжиж ирээд, анхны дижитал компьютер "Baby"-ийг бүтээжээ. Тэрээр компьютерын хөгжилд гарсан ихэнх чухал нээлтүүдийг хариуцдаг багийн нэг гишүүн болсон. Тэрээр мөн хиймэл оюун ухааны сэдвээр ажилууд хийсэн.

Сүүлийн жилүүд

1952 онд Тьюрингийн Вилмслоу(Wilmslow) дахь гэрт хулгай орсон хэргийг шалгаж байгаад мөрдөгчид түүнийг ижил хүйстэн гэдгийг илчилжээ. Тухайн үед ижил хүйстэн байх нь эрүүгийн гэмт хэрэг байсан тул Тьюринг баривчлагдсан бөгөөд шоронгоос зайлсхийхийн тулд тэрээр нэг жилийн турш "бэлгийн дур хүсэл саармагжуулах" зорилготой эстроген тариа хийлгэхийг хүчээр тулгасныг зөвшөөрсөн. Тухайн үед ижил хүйстнүүдийг “хахуульд нээлттэй" өртөх бүлэг гэж үздэг байж. Тиймээс Тьюринг дайны дараах Блетчли Паркийн нууцлалыг хадгалж чадах аюулгүй нь итгэмжлэл авч чадаагүй. 1954 онд (41 насандаа) нас барсан Тьюрингийн хажууд хазсан алим байж. Түүнийг алим дээрх калийн цианидыг залгиж амиа хорлосон гэж үздэг. Алимыг хордуулсан эсэхийг хэзээ ч шалгаагүй. Түүний ээж Тьюринг химийн бодисоор туршилт хийж, хоол идэхийн өмнө гараа угаахаа мартсан гэдэгт итгэдэг байв. Ээжийгээ санамсаргүй хэрэг гэж бодог гэж Тюринг ийм нөхцөлд амиа хорлосон байдалтай олдсон гэж үздэг. Өөр нэг таамаглал нь Тьюринг аюулгүй байдлын эрсдэл гэж үзсэний улмаас алагдсан гэсэн хувилбар байдаг.

Уучлал гуйсан нь

2009 оны есдүгээр сард Ерөнхий сайд Гордон Браун Их Британийн Засгийн газрын нэрийн өмнөөс Алан Тьюрингээс   уучлалт гуйсан. Ерөнхий сайд Браун хэлэхдээ "Ноён Тьюринг тухайн үеийн хуулийн дагуу шийдвэрлэж, бид цаг хугацааг буцааж чадахгүй, түүнтэй харьцсан нь мэдээжийн хэрэг туйлын шударга бус байсан бөгөөд түүнд тохиолдсон явдалд бид бүгд гүнээ харамсаж байгаагаа хэлэх завшаан тохиосондоо баяртай байна. Тиймээс Их Британийн засгийн газар, эрх чөлөөтэй амьдарч буй бүх хүмүүсийн нэрийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. Бид Алан Тюрингийн гүйцэтгэсэн ажлаар бахархдаг, тэр ихийг хийж чадах байсан."

Apple-ийн логоны тухай домог(яриа)

Apple Inc-ийн лого болон нэрийг Алан Тьюрингийн хүндэтгэл гэж үздэг ч Apple-ийн нэрийг компанийг үүсгэн байгуулагч Жобс, Стив Возняк нар алимны аж ахуй дээр ажиллаж байхдаа санал болгосон. Жобс-д  Битлзийн дуу бичлэгийн пянзны шошго байсан бөгөөд алим бол төгс жимс гэдэгт итгэдэг гэж ээ.  









Comments

Popular posts from this blog

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...