Skip to main content

Кембрижийн түүх


Наяад оны сүүлээр МУИС хэлний оройн сургуультай байв.
Улаанбаатарын нэлээд залуус өдрөөр ажил аа хийгээд оройд гадаад хэл сурахаар хичээллэж гурван жил суралцаад англи, франц, герман ... гэх мэт хэлний боловсролыг өөрийн мэргэжил дээрээ нэмж эзэмшдэг байсан. Энэ үед манай МУИС-ийн багш нарын нэлээд хэсэг гадаад хэл сурч суралцаж байлаа. Би хэлний ангид суралцаж байх үедээ Кембрижийн их сургуулийн талаар хичээл зааж буй багш нараасаа сонсож, очиж сурсан, ажилласан гэх багш нараа биширч явж ээ.  Кембрижийн сургуульд сураагүй ч 1996 онд гэр бүлийнхээ хүнийг дагаж анх Кембриж хотод ирж Их сургууль дээр уулзалтад оролцож коллежуудаар орж,  12 -р зуунд байгуулагдсан сургууль өнөөг хүртэл тасралтгүй ажилласан гэхээр сүрдмээр ч юм шиг биширмээр сайхан сэтгэгдэл төрж, очих дуртай газрын минь нэг болсон. Монголд сургуульд сурсан хүн бүрийн нэрийн дуулж бүтээлийг хичээлээр үздэг Исаак Ньютон, Чарльз Дарвин энэ сургуульд сурч байжээ. Кембрижийг төгссөн хүн бүрт бүх насаараа их сургуулийн коллежуудаар орох үнэмлэх олгодог.


Кембрижийн их сургууль 12-р зууны эхэнд (1209 онд) байгуулагдсан гэж түүхэнд бичигдсэн юм байна. Анх Оксфордын их сургуулийн судлаачид үзэл санааны хувьд хоорондоо зөрөлдөж нэг хэсэг судлаач нар их сургуулиа орхин гараад одоогийн Кембриж гэж нэрлэх хотын орчим очиж анхны суурийг тавьж Кембрижийн их сургууль бий болжээ. Тэр сургууль Кам(Cam) буюу Гранта(Grange) гол дээр тавьсан гүүр(bridge) гэх нэрээр нэрлэгдэж. Их сургуулиас гадна хотын Кембриж гэж нэрлэн, хотын тойрсон  орон нутаг буюу аймгийн Кембрижшээйр гэж нэрлэнэ. 

Кембрижийн их сургуулийг Английн хаан III-Хэйнри (Henry III) 1231 онд их сургууль  гэж албан ёсоор баталгаажуулж 1233 оны анхны төгсөлт хийж төгсөгчид Кристен зөвшөөрөгдсөн орон нутагт очиж багшилж болно гэсэн журам гаргаж ээ. Английн хоёрдох их сургууль үүссэн түүхтэй юм байна. Дундад зууны үеэс эхлэн Европын   судлаачид Кембрижийн их сургуульд ирж суралцах, судалгаа хийх мөн хичээл заах боломж тэдэнд олгосон байна.

Кембрижийн их сургууль олон коллежоос бүрдэх зохион байгуулалттай байдаг. Коллежид оюутнууд болон академик бүрэлдэхүүн нь хамрагдана. Наяад он хүртэл  оюутнууд нь коллеж дотор оо байрладаг, тэндээ хоол оо иддэг,  ганцаарчилсан сургалт тусламжийг академик буюу багш, судлаач нараасаа коллеж дээрээ авдаг. Их сургууль  эрдэм шинжилгээний ажил болон сургалт  лекц, семинар аа явуулдаг. Жишээлбэл  математикч мэргэжлээр сурахад Сидны коллежоос 6, Триныти коллежоос 4, Кингс коллежоос 5 ... гэх мэт тооны оюутнууд хамтдаа лекц, семинартаа суралцах байдлаар  коллежууд нь бүтэц зохион байгуулалттай байна. Одоогоор Кембрижийн их сургууль 31 коллежтой 100 гаруй академийн тэнхимтэй. Эрт үеэс эхлэн өнөөг хүртэл эрдэм шинжилгээний суурь судалгааг хамгийн урьтал болгож анхаар ч ажиллана.

Питерхаус (Peterhouse) 1284 онд байгуулагдсан Кембрижийн их сургуулийн хамгийн анхны коллеж. 14-15 -р зуунд  олон коллеж нэмж байгуулсан юм байна.

Bridge of Sighs
1511 онд их хандиваар Сайнт Жонсоны коллеж (St John's Collage) их сургуулийн бүрэлдэхүүнд орж ирсэн бөгөөд Нобелийн олон сайхан шагналтныг төрүүлсэн. Энэ коллежийн барилгуудыг хооронд холбосон (Bridge of Sighs) гэх гүүрийг Кам гол дээгүүр алдартай архитектурч Хэйнри Хатчинсон (Henry Hutchinson) 1831 онд барьжээ.  

1596 онд Сэйдний Сосикс коллеж (Sidney Sussex Collage) баригдаж их сургуулийн бүрэлдэхүүнд орж иржээ.

Кингс коллежийн сүм (King's College Chapel) 
Кингс коллежийг (King's College) 1441 онд Английн VI дугаар Хэйнри хаан анх үүсгэсэн байна. Их сургуулийн хэсэг болох Кингс коллежийн сүм (King's College Chapel) нь Британийн хоор дуугаараа эртний уламжлалтай газрын нэг. Тухайн барилгыг 1446-1515 онуудад Английн хаад үе шаттайгаар амжилттай бариулсан бөгөөд Английн перпендикуляр гоотик (Perpendicular Gothic) архитектор -аар үлгэр жишээ болох нэгэн барилга юм байна.

Тринети коллеж нь 17-р зууны үед байгуулагджээ. Кембрижийн их сургууль болон хотын төрх байдлыг миний буулгасан зургийн энэ альбом оос үзэж болно. 

Пүнт нэртэй завь
PUNT- хавтгай суурьтай, гүн биш жижиг гол дээр явах зориулалтын завь, анх эргийн хажууг тулж түлхэж явахаар зохиогдож, өнөөдөр ч жуулчид сууж Кам голоор явж коллежуудыг үзэх дуртай завь хэвээр байна.

Английн эртний хоёрдох их сургууль Кембрижийн үүсэж хөгжсөн түүхийг бага ч гэсэн хэлж өгөхийг хичээлээ. 

Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...