Skip to main content

Би шинэ эрэн үе болох мөнхийн залуучуудын төлөөлөгч өө !

Манай дэлхийн хүмүүс орчин үед урт насалж байгаатай холбоотойгоор  шинэ эрэн үе эхлүүлж байгаа билээ.

Бидний мэдэх суурин газрын эмэгтэйчүүд тавиад жилийн өмнө хэрвээ 40,50 гарсан бол тодорхойлох маш амархан байсан нас хөгширч байна, шинээр суралцахад оройтсон, эдийн засгийн эрх чөлөөгүй, нас биед тохирсон эвтэйхэн хэдхэн хувцас, социализмын үе ч байлаа маш завгүй ажилтай, амрах үед гэрийн ажлаас хэтрэхгүй, сонголт гээд байхгүй завгүй л байдаг байсан тийм үү!

Гэтэл орчин үед дундаж нас гэх 40-60 насны хүмүүсийг хэлээд байгаа, дэлхийн мэдээллийг хаанаас бол хаанаас авсан,  болж буй шинэлэг бүхнийг ойрхноос судалж,дагаж чаддаг, дуртай зүйлдээ өөртөө цаг гаргаж , мэдлэг мэдээллээр арвин, орчин  үеийн шинэлэг загвараар хувцаслаж, гоо сайхны ч хэрэглээ өндөр, спортоор хичээллэдэг, зөв хооллодог,  гартаа хамгийн сүүлийн үеийн утастай , гэртээ ажилдаа техник технологийн маш их туслахтай, аялалд гардаг, нас хамаарахгүй найзалдаг, удирдаж чаддаг, шинийг сэдэгч, эрсдэлээс айдаггүй, өөртөө итгэлтэй ийм л дундаж насныхан болж хувирсан бөгөөд үүнийгээ бид Мөнхийн залуу үе  (The Penernails Generation) ба дэлхийн хүмүүс гэж байгаа  юм.

Энэ үеийг бас нийгмийн идэвхтэй эрэн үе гэж болох юм. Тэд хэл соёлыгоо, урлаг, өв уламжлалаа, дэлхийн ямар ч өнцөг булангаас суралцах,  олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах боломжоор дүүрэн байгаа билээ. Маш азтай хүмүүс шүү тийм ээ.

Үүнийг шинэ насгүй эрэн үе гээд байгаа юм л даа. Насны тоондоо биш оюун санаагаа шинэлэг нийгэмтэйгээ уялдуулж хөгжүүлж байгаатай холбоотой гэж би ойлгоод байгаа юм .  Би чамаас ахимаг насны хүн, миний туршлага ариун гэхгүй  😉. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, залуусаа сонсоод тэд нартай чөлөөтэй ярилцаж, үе мултраагүй юм шиг л нөхөрлөж чаддаг болоод байгаа тийм ээ 😍.

Ялангуяа хөгжсөн орнуудад насанд тохируулж чиг хандлага өгөхөө больсон , насаар ангилалтай үнэлэмж хийхээ больж байгаа. Одоо үед үг, үйлдлээр л ангилдаг болж байгаа. Саяхан англи найзуудтайгаа BRITPOPCURIOS  үдэшлэгт оров. 80 оны сүүлээс 90д оны эхэн үед од болж байсан OASIS "Wonderwall" гэх мэт дуу яваад л  хүмүүс үгийн, бүжгийн ч сайн мэдэх юм, Бүгд л залуу насаа санаж байгаа нь ил тод харагдах юм . Надаа тэнд мэдэх юм байгаагүй ч Хар Сарнай дуулбал би бас ингэж хөөрөх байхдаа гэж суулаа. Тэндээс гараад FORTNITE FLOSS DANCE хийх бидэнд хүүхдүүдээсээ сурсан болохоор илүү сонирхолтой байлаа ккк.

 Нийгэмд минь ч бүх боломжууд хэнд ч нээлттэй байгаатай зайлшгүй холбоотой биз ээ!

За миний үеийнхэнд та нар минь ямар эрэн үед амьдарч байгаагаа бас тодорхойлж чаддаг болох нь? !😊👌🏼 Бага ч гэсэн энэ мэдээлэл минь та бүхэнд сонин байх болов уу !Бүтээхийн хүсэл нь үргэлжид бадарч, сэдсэн үйлс нь ёсчлон бүтсэн сайхан бүхнийг хүсье.
Бид дайчин, хойшин суугаагүй цугтаа олон маратонд гүйж сайн үйлсийн төлөө бас өөрийгөө сөрөөд явж буй нэгэн Мөнхийн залуу үеийн төлөөлөгч нар байна. Тиймээ бид мөн...

 Түр баяртай найзуудаа,



Comments

Popular posts from this blog

Британийн музейн Уншлагын танхим.

  Би хоёр жилийн өмнө Лондон хотын төвд байрлах Британийн музейд очсон юм. Тэр үед музейг “Онцгой үзвэрүүд” гэх 90 минутны тайлбарлагчтайгаар үзээд бүгдийг үзэж амжаагүй. Үргэлжлүүлэн үзэхээр саяхан очихдоо “Уншлагын танхим”  (The British Museum Reading Room) болох дэлхийн түүх, утга зохиолын нэр хүндтэй газрын нэгээр орж танилцав. Хагас бөмбөг хэлбэртэй аварга том уншлагын танхим зүгээр нэг номын сан биш, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн олон суутнуудын "гэр" байж. Жишээ нь Карл Маркс сууж "Капитал" бүтээлээ бичсэн, Владимир Ленин, Чарльз Диккенс, Оскар Уайлд зэрэг хүмүүс энд судалгаа хийж, суудаг байсан тухай ч олж мэдэв. Ингээд л энэ уншлагын танхим яагаад музейн дунд нь байрлах, хэзээ хэн санаачилж барьсан, номын сан хөмрөгөө яаж бүрдүүлэв, алдартай хүмүүс яагаад энд ирдэг байв гэх мэтээр хэрэгт дуртай би ном болон интернет ээ хослуулан уншиж AI гээр туслуулан мэдсэн зүйлсээ энд сийрүүлэн бичлээ.  Уншлагын танхимыг барих санааг анх музейн Ерөнхий номын санч Анто...

Зул сарын баярын уламжлал

Дэлхийн олон оронд Зул сарын баяр удахгүй болох гэж байгаа тул Англи улсад  Зул сарын баярыг тэмдэглэх уламжлалын талаар товчхон танилцуулна. Уламжлал гэсний учир  хүмүүс хоорондоо яаж мэндчилгээ илгээдэг, гацуур мод чимэх болсон нь, бэлэг бэлэглэх, шарсан цацагт хяруул, минси пая нэрт амтат жигнэмэг, нийтээр дуулах Карол(Carols) дуунууд, Крисмас пүүдинк гэж юу юм хаанаас бий болсон гэх мэт түүхийг өгүүлье. Зул сарын ил захидал Шуудангийн үйлчилгээг (Public Records Office (now the Post Office)) тогтвортой  байлгахын тулд үйлчлүүлэгчид хэрэгтэй.  Хүмүүс шуудангаар байнга үйлчлүүлэх үүднээс нийгмийн ажилтан Хэйнри(Sir Henry Cole) болон зураач Жон (John Horsley) нар 1843 онд Зул сард зориулж анхны ил захидлыг зохиожээ. Ил захидлыг мөнх модон(holly)-ы навч болон туузаар чимсэн нь тэр үеийн нэг шиллингийн үнэтэй байсан нь өнөөдрийн ханшаар £5.75, шуудангийн марк нь нэг пэйний өнөөдрийн ханшаар 60p болжээ. Хэвлэлийн технологи хөгжиж явцад ил захидлыг хэвлэх ү...

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Шуудангийн жигнүүрийн түүх.

  Өнөөдөр ийм сонин жигнүүр олж үзээд энэ тухай Google Gemini гээс асуусан. Миний асуулт: "Postal rates for letters" (захидлын шуудангийн үнэ) гэсэн сэдэвтэй холбоотой шуудангийн жигнүүрийг хэн, хэдэн онд зохион бүтээсэн бэ?   Хариулт:  Шуудангийн жигнүүрийн түүх нь нэг хүнтэй шууд холбогдохоос илүү, шуудангийн системийн томоохон өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Шуудангийн жигнүүрийг зохион бүтээсэн түүх ба шалтгаан 1. Шалтгаан: Жин дээр суурилсан шуудангийн үнэ нэвтэрсэн Хэзээ: 1840 он Хаана: Их Британи Шуудангийн жигнүүр өргөн хэрэглээнд орох гол шалтгаан нь 1840 онд Их Британид Нэг Пеннийн Шуудангийн Хууль (Uniform Penny Post) хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. • Өмнө нь: Захидлын үнийг ихэвчлэн хуудасны тоо болон зай (хол, ойр) -гоор тооцдог байсан. Иймээс жигнүүр тийм ч чухал биш байв. • 1840 оноос хойш: Шуудангийн шинэчлэлийг санаачилсан Роуланд Хилл (Rowland Hill) -ийн ачаар, захидлын үнийг зөвхөн жингээр тооцдог болсон. Хамгийн хөнгөн захидал бүр нэг пеннигээр илгээг...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...