Skip to main content

Блэтчлэй Парк


Найзуудтайгаа Блэтчлэй (Bletchley) Парк гэх нэртэй Английн нэгэн түүхийн сонирхолтой музейг тайлбартай, үзүүлбэртэй хэдэн жилийн өмнө үзэж бүтэн өдрийг тэнд өнгөрөөсөн өө зургуудаа үзэж байгаад санаж энэ блог тоо бичихээр шийдэв. Байрлал нь Оксфорд, Кембриж хоёр хотыг холбох төмөр замын дунд хойшоо босоо тэнхлэгээр Шотланд руу явах зам дээр урагш Лондонтой төмөр замаар холбох газар жижигхэн хотод энэ парк байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы арми Энигма (Enigma) машиныг ашиглаж шифрлэж нууцалсан мэдээгээ дамжуулж цацдаг байж. Тэр шифрлэж шахсан кодыг задлах Бомбе(Bombe) гэх код тайлах анхны машиныг энд бүтээжээ. Үзэж яваад математикч Алин Түйрэнгийн ажиллаж байсан өрөөнд орсон сайхан сэтгэгдэл төрсөн дөө. Түйрэнгийн машиныг дуулаагүй Математик болон Айти-гийн оюутан байхгүй биз ээ. Блэтчлэй Парк -ад Польш, Францын математикчид үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тайлбарлаж байв. Энд ажиллаж байсан хүмүүсийн хэн нь ч би энд ажиллаж байсан гэж хэлдэггүй байжээ, шийдвэрлэж байгаа ажлыг нь группээс нь өөр хүн мэдэхгүй байхаар зохион байгуулж ажиллаж байсан гээд сонин юм их дууллаа. Орон нутгийн хүмүүс эмнэлэг гэж ойлгодог байж ээ.

Блэтчлэй (Bletchley) Парк нь дэлхийн хоёрдугаар дайны үед маш нууц төвийн нэг байсан бөгөөд энд нууцалсан ( Шифрлэсэн) кодыг тайлах(Codebreakers) ажлыг хийж байжээ.
Өнөөдөр түүхэн үйл явдлыг өгүүлэх сонирхолтой газрын нэг болсон бөгөөд хэрэв та тасалбар авч төвийг үзсэн бол тасалбарын хүчинтэй байх хугацаа нэг жил, түүгээрээ хэдэн ч удаа дахин орж үзэх боломжтой.

1938 оны 9-р сарын 18-нд Код тайлах ажлаар цөөхөн хүнтэй нэгэн бүлэг Блэтчлэй Паркийн өргөөнд байрлаж, амарч ан хийхээр ирлээ гэх мэтээр орон нутгийнханд мэдэгдэж, тэд найз нөхөдтэйгөө амралтын өдрүүдээ хамтдаа өргөөндөө өнгөрөөж байлаа. Мөн Савой зочид буудлын шилдэг тогооч нарын нэгийг авчирч хоол хийлгэж хооллодог байв.
Энэ бүгдийн ард тагнуулын МИ6 албаныхан, Засгийн газрын Код болон Шифрийн сургууль (Government Code and Cypher School (GC & CS)-ийн гишүүд, олон тооны судлаач, эрдэмтдийг багтаасан нууц баг, Шифрлэсэн код тайлах болсон.
Европт хурцадмал байдалтай болоход GC & CS, SIS-ийн захирал Адмирал Синклэйр Блэтчлэй Паркийг өөрийн дайны талбар болгож, Германы тагнуулын илгээсэн нууц кодыг тайлж унших ажлыг удирдсан юм. Тэд ирсэн өдрөө оройны 6 цагт анхны зурвасын кодыг тайлж засгийн газартаа дор нь илгээж мэдээллийг хүргэж ээ. Хурцадмал байдал намдах үед бүлэг 10 сарын 9-нд Лондонгийн албан байр луугаа буцаж ирсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны үед паркийн харш өргөөнд дахин ажиллаж эхлэх үедээ дотор болон гадаах ажилд оролцохоор нийт 150 орчим албан хаагч,  ажилчидтай эхэлжээ. Араас нь олон тооны хүн код тайлах (codebreaking) үйл ажиллагаанд оролцохоор ирсэн бөгөөд хэсэг бүр паркийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд шинээр байрлуулсан олон тооны модон байшингуудад байрлаж, аюулгүй байдлын үүднээс бүх зүйлс байшингийн дугаараар нэрлэгддэг байж.

Энигма (Enigma) гэх шифр код үүсгэж мэдээ дамжуулах машины кодыг 1940 оны 1-р сарын 23 нд анх тайлах ажлыг Dilly Knox удирдуулсан Жон Жеффрис, Питер Кленнин, Алан Туринг ( John Jeffreys, Peter Twinn, Alan Turing) математикчдын баг гүйцэтгэжээ.
Блэтчлэй (Bletchley) Парк дээр Германы армийн удирдлагын кодын түлхүүрийг "Ногоон" гэж нэрлэжээ. Энэ ажлын үр дүн дээр тулгуурлаж Германы агаарын хүчний ашигладаг кодыг тайлж "Улаан" түлхүүр гэж нэрлээд хоорондын дамжуулж байгаа мэдээг тайлж байлаа. Германы кодоос гадна Итали болон хожуу Японд хэрэглэж байсан мэдээ дамжуулах кодуудын бүтцийг энд тайлсан байна.

Хэдийгээр суугаад бичих ажилчдын тоо өсөн нэмэгдэж байгаа ч 1941 оны 10-р сард ахлах кодчидоос бидний ажлыг дутуу үнэлж байна гэх захидлыг ерөнхий сайд хүлээн авсны дараа Ерөнхий сайд Винстон Черчилл: "Тэдэнд онцгой ач холбогдол өгч, бүх хэрэгцээт ажлыг шийдвэрлэж өгөх, биелэлтийг надад мэдэгдээрэй" гэж байжээ.
Тэр цаг мөчөөс эхлэн Блэтчлэй Парк-д асар их анхаарал хандуулж, ажиллах хүчин нэмэгдэх бүрд байрлах барилга байгууламж нэмж тоосго, бетон блокоор ажлын байр барьсан бөгөөд Энигма "Enigma" түлхүүрүүдийг олоход ашиглаж буй Бомбе "Bombe" машинуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрууд байгуулагдсан байна. Код тайлах нь 'үйлдвэрлэлийн' процесс болж хувирсан.

Блэтчлэй Парк нь Дэлхийн 2-р дайны холбоотны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Английн Засгийн газрын Код болон Шифрийн сургууль (GC & CS) нь Холбоотны цэргүүдэд, Герман, Япон болон бусад Axis-ийн холбоодын харилцах цэргийн код, шифрийг тайлах аргуудыг ашиглах боломжийг олгосон юм.
Энэ нь газарт, далайд болон агаарт байгаа Америкийн цэргийн үйл ажиллагааг дэмжихэд чухал шийдвэрлэх үүрэгтэй байв. Блэтчлэй Парк -д Тюрингийн Бомбе (Turing / Welchman Bombe) нэртэй машин бүтсэнээр дэлхийн анхдагч цахим компьютерын нэг болох Колоссүс (Colossus) бүтээхэд "Үйлдлийн системийг кодлох аргийг боловсруулах" санааг өгснөөр цахим ертөнцийн эрин үеийг эхлүүлсэн ч гэж болно.
Дайны төгсгөлд Блэтчлэй Парк -д хөгжүүлж боловсруулсан мэдлэг туршлага дээр тулгуурлаж Засгийн газрын Харилцаа холбооны удирдах байгууллага (GCHQ) гэж нэрлэсэн байгууллага бий болжээ.
Өнөөдөр Блэтчлэй Парк нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Шифрлэсэн код тайлахаар ажиллаж байсан судлаачдын боловсруулсан арга, технологийн түүхийг хэлж өгөх түүхийн өвийн сан болсон. 1946 онд Блэтчлэй Паркийн үйл ажиллагаа зогсож, дайны дараа тэнд олон төрлийн сургуулиуд байгуулж сургалт явуулсан байна. Үүнд: багш, шуудангийн ажилтан, агаарын тээврийн хяналтын системийн инженерүүд, GCHQ-ийн ажилтнуудыг бэлтгэжээ. 1987 онд тавин жилийн дараа Блэтчлэй Парк хаагдсан байна.

Энэ газар орон сууц, супермаркетыг барьж байгуулахаар бүх барилга байгууламжийг нурааж эхэлсэн ч 1991 онд Блэтчлэй (Bletchley) -гийн Археологи, Түүхийн Нийгэмлэг нь тус газрыг хамгаалж оюуны их хөдөлмөр зүтгэлээр ажиллаж Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад хувь нэмэр оруулсан гайхалтай хүмүүсийг хүндэтгэх, ирээдүйд түүх, боловсролд хэрэг болгох үүднээс хадгалж үлдээсэн байна.

1992 оны 2-р сарын 10-нд Милтон Кейнсийн мужийн захиргааны Зөвлөл Блэтчлэй Паркын ихэнх талбайн хэсгийг хамгаалсан гэж зарлав. Гурван өдрийн дараа Блэтчлэй Паркын хамгаалах байгуулаг (Trust) байгуулагдсан бөгөөд 1994 онд Кентийн Гүн тэн хотын захирагч асан Блэтчлэй Паркийг музей болгон олон нийтэд нээлттэй болгосон байна.
1999 оны 6-р сард паркийг хамгаалах байгуулаг түүхэн чухал хэсгүүдийг 250 жилийн түрээсийн эрх олж авсан бөгөөд 2009 онд Heritage Lottery Fund-ийн дэмжлэгтэйгээр амжилтад хүрчээ. Өнөөдөр жилдээ 250 мянга гаруй үзэгчидтэй түүхийн хэсгийг харуулах төв болсон байна.
Дайны дараа 60 он гартал социалист орнууд хоорондоо Энигма-гаар үүсгэсэн кодоор нууцалсан мэдээгээ дамжуулсаар тэр бүрийг энэ Бомбе машинаар задалж уншсаар байжээ, машинуудыг бүгдийг нь устгах даалгавраар устгасан, музей байгуулснаар сайн дурын сонирхогчид хамтран тэр машиныг нь дахин бүтээж үзүүлэн болгож үзүүлж байна, үүгээр дүүрэн шифр код үүсгэх арга санаанууд, хүүхэд хөгшид гэхгүй бүгд үзүүлэнгийн туршиж үзэж байв аа. Нэг ийм сонин газар үзлээ,зургийн альбом. 


Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...