Skip to main content

Топиари цэцэрлэг (Topiary garden).

Нэгэн түүх.   1688 онд Жеймс Грэм нь Левенс цогцолборыг(Левенс Холл) авсан байна. Тэрбээр өөрийн зиндааны нийгэмлэг дээ нэр хүнтэй нэгэн байсан тул тэр үедээ нэртэй байсан Францын гаардан дизайнер Монсиеур Гуиллауми Биаумонтийг  дагуулж иржээ. Монсиеур нь хааны ордны цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байсан бөгөөд Левенс цогцолборын цэцэрлэгт хүрээлэнг 1694 онд бий болгосон байна.

Левенс цогцолборын цэцэрлэгт хүрээлэнг энгийн хэв маягаар мөнх ногоон ургах ургамал мододтой мөн модыг шигүү суулгаж хашаа бүхий загвартай  болгож ургуулжээ. Удалгүй Англид цэцэрлэгийн загварууд өөрчлөгдөхөд эдгээр төрлийн бараг бүх хуучин цэцэрлэгт хүрээлэнг хаа сайгүй устгаж өөрчлөөд  байгалийн зураглал бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болжээ.  


Гурван зууны туршид хадгалагдсан Левенс гаардан анхны бүтээсэн гайхамшигт  дүр зураг аа хадгалж үлдсэн нь одоо гайхагдаж байна.  Энэхүү үзэсгэлэнт дүр төрхийг хадгалах, сайжруулахын тулд дөрвөн мэргэжлийн цэцэрлэгч жилийн турш ажилладаг гэнэ.


Топиари цэцэрлэг буюу гаардан (Topiary garden). Топиари гэдэг нь модыг засаж хэлбэрт оруулах эртний урлагийн нэр бөгөөд  модыг чимхлүүр засаж сонин өвөрмөц хэлбэрт оруулдаг байна. Левенс цогцолборын топиари гаардан нь дэлхийн эртний, хамгийн шилдэг, олон хэлбэрийн мөн олон модтой гэнэ. Энд зуу гаруй ширхэг ялгаатай хэлбэр дүрстэй мод байх бөгөөд тэдгээрийн олонх нь 300-аас дээш настай, 1690-ээд оноос хойш хэлбэр нь бараг өөрчлөөгүй байна. Гэсэн хэдий ч шинэ үеийнхэн шинэ модод цуглуулганд нэмж бага бага өөрчлөгджээ. 


Мөнх ногоон сийлбэрүүдийг дараах хэдэн төрөл модоор бүтээжээ: 

  • Yew Taxus baccota, 
  • Golden Yew Taxus baccate, 
  • Aurea, 
  • Box Buxus sempervirens.

Модоо тойруулаад дэвсгэр цэцгээр хээлдэг бөгөөд цэцэг ургамлыг жилдээ хоёр удаа сольдог байна. Түүний тулд цогцолборын цэцэрлэгчид 15000 гаруй нэг наст ургамлын суулгац бэлтгэж цэцэрлэгтээ тарьдаг. 


Топиарийн ихэнх хэсэг нь нэргүй боловч Шатрын ноён ба хатан,   Шүүгчдийн хиймэл үс, Ховард арслан, Аварга шүхэр, Хатан хаан Эльзабит ба түүний хүндэт шивэгчин, Мароккогийн шар айргийн аяга, дөрвөн тогос зэргийг олж харж болно гэж үздэг. 


Топиарийн зарим хэсгээр  “Scoffiah Flome Flower Tropoeolum apecicsum” гэх нэртэй авирч ургах ургамал тарьсан бөгөөд мөнх ногоон салаа навчтай,  намарт оюу-цэнхэр өнгийн жимстэй тул гоё өнгө оруулдаг. Моддыг засаж тордох нь чимхлүүр урт хугацааны ажил тул есдүгээр сараас эхлэж зориулалтын хайч шат багажаа тавьж ашигладаг. 


Левенс цогцолборын цэцэрлэг Топиари гаарданаас гадна сарнайн цэцэрлэг,  жимсний модны цэцэрлэг,  хүнсний ногоо гэх мэт олон хэсгүүдтэй бөгөөд тэднийг эвэр модыг(beech three)  ургуулж хана болгож тусгаарласан. Эвэр модны олонх нь 300 гаруй жилийн өмнө тарьсан тул хөгшинч модод тулгуур түшлэгийн тусламжтай уналгүй сайхан ургаж байна. Сарнай болон жимсний олон төрөл мод байх бөгөөд эртний олон янзын соорт хадгалагдаж тэнд ургасаар байна. Жимсний модны цэцгийг ашиглаж зөгий үржүүлэх  үүрнүүд байрлуулж тоос хүртээх жимсний ургацыг сайжруулах гээд цогцсоор нь дэмжсэн нэгэн гаардныг эндээс олж харж болно.  


Сонирхсон хүн “Levens Hall”  түлхүүр үгээр хайлт хийж дэлгэрүүлэн уншаарай. 



Топиари хэсгээс

Топиари хэсгээс

Алимны мод

Усан ориглуурын хаалт мод:
pleached lime trees

эвэр мод (beech three)

Левенс цэцэрлэгийн хэсгээс

Эвэр модоор бүтээсэн хана, дотороос нь

Хүсний ногоо, жимсны мод

Топиари гаарданы хана

Топиари мод, авгалдай мод.

Орох хаалганы үүдэнд.

Топиари гаарданлуу орох хаалга нээгдэх мөч.


Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...