Skip to main content

Анхны компьютер Baby -ийн түүх.



1800 он гэхэд Манчестер хотод “уурын хөдөлгүүр жинхэнэ утгаараа хөгжиж " байсан бол 1830 он гэхэд хөвөн ээрэх, даавуу үйлдвэрлэх 99 үйлдвэртэй болжээ. Дэлхийн анхны орчин үеийн төмөр зам  Ливерпүүл, Манчестер хотуудын хооронд 1830 онд нээгдсэн бөгөөд 1850-иад он гэхэд хотын одоогийн төмөр замын системийн ихэнх хэсэг нь баригдсан байж. Манчестер хот Английн үйлдвэрлэл хөгжсөн эртний төв бөгөөд энэ түүх ээ өгүүлэх шинжлэх ухааны сайхан музейтэй. Саяхан түүгээр орж олон сайхан сонирхолтой бүтээлүүдийг олж үзлээ.  Би өөрийн сонирхдог сэдэв болох компьютерын тухай юу гэж өгүүлснийг уншиж үзээд мэдсэн   сонин сайхнаасаа сонирхуулан бичлээ. Тооцон бодох электрон машинд(70-80 д оны компьютерт) хэрэглэж байсан перфо картыг даавуу үйлдвэрлэх машины хээг гаргах удирдлагын картаас санаа авч бүтээсэн гэжээ.


Анхны компьютер Baby -ийн түүх буюу түүнийг бүтээгчид.  

Санах ойд программ аа хадгалж  ажиллах орчин үеийн анхны компьютерыг 1948 оны 6 сард анх ажиллуулжээ.  Baby болон Mark I компьютерыг бүтээхэд бүхэл бүтэн баг Манчестерийн Их Сургууль дээр ажилласан бөгөөд тэдний   их хүчин чармайлтаар анхны компьютер бий болсон. Төсөл амжилттай хэрэгжихийн хэрээр баг өргөжиж техник хангамж болон программ хангамжийг бүтээсэн инженерүүдийн ихэнх нь мэргэжлээрээ салбартаа тэргүүлэгчид болсон байна. Baby нь портотайп,       Манчестер Mark I түүний жинхэнэ хувилбар бөгөөд энэ хоёр нь санах ойг бүтээсэн аргаараа ялгаатай байдаг гэж ээ. 


Фредди Уильямс, Том Килберн нар уг төслийг санаачлагчид юм. Манчестер Mark I-ийг бүтээсний дараа Уильямс судалгаагаа цахилгаан мотор дээр төвлөрүүлжээ. 1964 онд Килберн Манчестерийн их сургуулийн Их Британийн анхны компьютерын шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч болжээ.  Жефф Тутиллийн хагас зуун жилийн турш хадгалсан лабораторийн бичмэл номууд  Baby -г дахин бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Анх компьютер бүтээсний  60 жилийн ойгоор Жефф бичмэл номуудаар бэлэг барьж. Мөн компьютероос хадгалагдаж үлдсэн 6 хэсгээс санаа авч Baby -ийг дахин бүтээж ШУ музейдээ үзвэр болгож ээ.


Жефф Тутилл 1947 оны 6-р сард Уильямс, Килберн нартай нэгдэж (Ферранти ХХК) Ferranti Mark I-ийн загвар зохион бүтээж эхлэхэд тэрээр гол үүрэг гүйцэтгэсэн. Алек Робинсон, Дай Эдвардс, "Томми" Томас нар Baby-ийн багт буюу Манчестерт Mark I болж өргөтгөхөд анхдагч багт нэгдсэн. Макс Ньюман 1946 онд Хатан хааны нийгэмлэгээс "Тооцоолох машины лаборатори" байгуулахын тулд их хэмжээний буцалтгүй тусламж авчээ. Алан Тюринг Ferranti Mark I-ийн програмчлалын гарын авлагыг бичсэн. Сисили Попплвэлл түүнд тусалсан. Тони Брүүкер “Autocode” программчлалын хэлийг бичсэн нь Ferranti Mark I-г ашиглахад хялбар болсон.


Baby компьютер нь тэр үеийн засгийн газарт өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул Манчестерийн Ferranti компанийг санхүүжүүлж, худалдаанд гаргах хувилбарыг боловсруулжээ. Үүний үр дүнд Ferranti Mark I бүтээгдсэн. Энэ нь дэлхийн хамгийн анхны арилжааны компьютер байв.    Манчестерийн Ferranti үйлдвэрийн инженерүүд Манчестерийн их сургуультай нягт хамтран ажилласан. Тэд 1951 оны 2-р сард Их сургуулийн өөрийнхөн тусгай лабораторид анхны компьютерыг суурилуулсан. Ferranti Марк I бол хүчирхэг тооцоолуур байсан бөгөөд энд сонирхолтой давхар туршилтуудыг хийж байв.  Доктор Дитрих Принц шатрын программыг бичсэн бол Кристофер Страчей санамсаргүй хайрын захидал  үүсгэх программ бичсэн байдаг.  Их сургууль орон нутгийн компаниудад компьютерийн цагийг түрээслүүлдэг байж. Энэ нь компаниудад компьютер хэр ашигтай, хурдан болохыг харах боломжийг олгосон.


Сирил Грэдвелл бол Ferranti дахь Принцийн томилсон анхны програмист юм. Тэр  программист юу хийдгийг мэдэхгүй байсан ч  ажилд орох өргөдөл гаргасан ганц хүн нь байж, ажилд орсон! Программистуудын гарын авлагад түүний нэр энэ түүхтэйгээ бичигдсэн байдаг.


Ferranti Mark I-д зориулж хэд хэдэн програмчлалын гарын авлагыг бичсэн. Алан Тюринг эхнийхийг бичиж, дараа нь Дитрих Принц, Тони Брүүкер нарын өөрчилсөн хувилбарууд бичсэн байна гэж  Манчистерийн  ШУ музейд тайлбартайгаар дэлгэн үзүүлж байна.  Би энд авсан зургуудаа хавсаргав.

1948 оны Baby-ийн зураг


Компьютер бүтээсэн баг хамт олны зураг.

Удирдлагийн самбарын сайжруулсан хувилбар.

Хүүхдүүдэд тайлбарлаад ажиллуулж үзүүлж байсан нь.

Перфо картыг ийм нэхмэлийн машинаас санаа авчээ.





Comments

Popular posts from this blog

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Хог хаягдал

Хог хаягдал гэж ер нь юу юм бэ гэж бодсон бараг бүх зүйл хог хаягдал биш үү гэсэн сонин бодол надад орж ирэв. Бүгд л хүний хэрэглээнээс гаралтай. Англид өдөр тутам гарч байгаа хог оо зориулалтын 5 ялгаатай саванд хийнэ, төмөр лааз, хуванцар болон шилэн савыг угааж цэвэрлээд холбогдох хогийн саванд хийдэг.  Англи улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр дахин боловсруулах, боловсруулж магад, хогт хийж болохгүй, дахин боловсруулахгүй гэх мэтээр стандарт лого тэмдгийг тавьсан байх тул өдөр тутмын хэрэглээгээр гарч байгаа хаягдал зориулалтын саванд хийх нь төвөггүй  байдаг. Хот, орон нутгийн захиргаа тухайн нутагтаа боловсруулж чадах эсвэл цуглуулж зөөвөрлөх боломжтой хог хаягдлыг зөвлөмжийн дагуу савласныг долоо хоногийн тогтсон өдөр 2-3 төрөл хогийг зориулалтын машинд ачиж явна.  Их Британи улс нь 102 каунты буюу монголоор бол аймагтай, аймаг тус бүр өөрсдийн захиргааны дүрэм журмаар орон нутгийнхаа хог хаягдлыг зайлуулах боловсруулах үйл ажилга...

Поп хамтлаг Абба эргэн ирлээ

  Оюутан байхдаа сонсож байсан олон хүний дуртай хамтлагийн нэг болов уу гэж бодож байна. Би бээр АББА гийн фаана, энэ СД авч сонсож байв. Бүүр дуутай бүжгийн олоод ТВ гээр тавиад бие тамир хийдэг байлаа. СД нүүд бүгд байна. Сүүлд гарсан Маама Мияа киноны эхний ангийг СД гээр авч үзээд хоёр дугаар ангийн кино театрт нөхөрий минь нэгэн найз АББА-гийн фаана  бид хоёр хамт очиж үзээд хоёулаа дагаж дуулаад гоё дурсамж үлджээ. Энэ хамтлагийн талаар олж уншсан сониноосоо найз нартайгаа хуваалцъя.  Хамтлагийн сүүлчийн цомог болох The Visitors -ийг1981 онд гаргаснаар хамтлаг салж тараад 40 жилийн дараа Шведийн поп хамтлаг дахин нэгдэж, 11 сарын 5 -нд цоо шинэ дуунуудаар бэлтгэсэн цомог оо худалдаанд гарах гэж байна. Шинэ цомгоос хоёр дууг танилцуулбал, "Би одоо ч чамд итгэдэг", "Намайг битгий доош хий” дуунуудыг  интернетээс олж сонсож болно гэжээ. АББА хамтлаг нь Бенни Андерссон, Агнета Фальцког, Анни-Фрид Лингстад,  Бьорн Улвейс дөрөв билээ. Хамтлаг 2022 оны 5-р сара...

Хуучин ном солилцох дэлгүүр.

Alnwick Barter Books 📚  Англи орны түүхэн газруудын хамгаалах олон янзын нийгэмлэгүүд байдаг бөгөөд бид түүний хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн ( English Heritage, Historic Houses, National Trust ) тул боломжоороо жилдээ хэд хэдэн газар очиж түүх дурсгалын үздэг.     Энэ удаад (Alnwick Castle) Алнвик Цамхгийг  ( Харри Поттор … киноны зураг авсан) үзээд  явахдаа Алнвик тосгоны Хуучин номын дэлгүүрийн түүхийн талаар бага сага уншсан тул хоёул зориуд сонирхохоор очив. Тэгсэн гайхалтай газар яваад орсон. Янз бүрийн сонирхолтой номтой, эргэн тойрон хөгшчүүл ном уншаад энд тэндгүй буйдан дээр суусан, хөгшин залуугүй нэг номын тавиураас нөгөө номын тавиур луу шилжээд авч үзээд уншаад явах, хүүхдээ тэргэнд хийгээд түрчихсэн, тавиуртай талх цай барьсан ч хүн явж байх шиг… тэр дотор нэлээдгүй хугацаагаар ном сонирхож явсаар гарч ирсэн дээ. Тэгээд үзсэн харснаа найзууддаа хуваалцмаар санагдаад, санаа оноо байвал аваад монголдоо нэвтрүүлбэл, үр хойчид маань ч хэрэгтэй юм уу г...