Skip to main content

Posts

Showing posts from 2025

Шуудангийн жигнүүрийн түүх.

  Өнөөдөр ийм сонин жигнүүр олж үзээд энэ тухай Google Gemini гээс асуусан. Миний асуулт: "Postal rates for letters" (захидлын шуудангийн үнэ) гэсэн сэдэвтэй холбоотой шуудангийн жигнүүрийг хэн, хэдэн онд зохион бүтээсэн бэ?   Хариулт:  Шуудангийн жигнүүрийн түүх нь нэг хүнтэй шууд холбогдохоос илүү, шуудангийн системийн томоохон өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Шуудангийн жигнүүрийг зохион бүтээсэн түүх ба шалтгаан 1. Шалтгаан: Жин дээр суурилсан шуудангийн үнэ нэвтэрсэн Хэзээ: 1840 он Хаана: Их Британи Шуудангийн жигнүүр өргөн хэрэглээнд орох гол шалтгаан нь 1840 онд Их Британид Нэг Пеннийн Шуудангийн Хууль (Uniform Penny Post) хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. • Өмнө нь: Захидлын үнийг ихэвчлэн хуудасны тоо болон зай (хол, ойр) -гоор тооцдог байсан. Иймээс жигнүүр тийм ч чухал биш байв. • 1840 оноос хойш: Шуудангийн шинэчлэлийг санаачилсан Роуланд Хилл (Rowland Hill) -ийн ачаар, захидлын үнийг зөвхөн жингээр тооцдог болсон. Хамгийн хөнгөн захидал бүр нэг пеннигээр илгээг...

Английн соёлын өв

  Би их сургуулиа төгсөөд дөнгөж байгуулагдсан МУИС-ийн аялагч клубийн гишүүн болж клубийнхээ олон аяллуудад төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн мөн эзэмшиж байгаа багш, оюутнуудтай хамт монголоороо аялж явахдаа замд тааралдсан орон нутгийн түүх дурсгалт газраар дайрч олон сонирхолтой түүх сонсож мэддэг байлаа. Тэр бүгд яваандаа намайг юм юмыг сониучирхан үзэж аялах дуртай болгох нэг түлхүүр болсон байх аа гэж боддог. Ази Европын суурин хот газраар сүүлийн гучаад жил их юм үзлээ.  Он удаан жилээр суурин амьдрал хөгжсөн улс орнууд түүхэн дурсгалт газруудаа байгаагаар нь сайхан тордож хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлууд тогтмол хийдэг нь их таалагддаг.    Жишээ нь Англид 9 сард соёлын өвийн нээлттэй долоо хоногийг тогтмол хийдэг.   Энэ үеэрээ орон нутгуудад эртний өв уламжил хадгалж үлдсэн улсын, хувийн болон олон нийтэд нээлттэй, хаалттай байдаг олон газар үүдээ олон нийтэд хэд хоног нээж үнэ төлбөргүйгээр тайлбарлагчтай зарим нь тайлбар мэдээлэлтэйгээр үйл...

Манчестер хот дахь Алан Тьюрингийн дурсгал

  Манчестер хотыг үзэж яваад энэ хүнтэй тааралдав. Бодолд дарагдаад дуу шуугүй сууна. Хажууд байрлах самбарыг уншихад оюутан цагтаа нэрийг нь сонссон хүн байв.     Ингээд Алан Тьюринг хувь хүний хувьд нь амьдралын товч намтартай танилцсан аа дэлгэе. Тэрээр Компьютерын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг.      Тьюринг Кембрижийн Кингс коллежид (1931–1934) боловсрол эзэмшсэн. Тэрээр 1935 онд магистрын оюутан байхдаа орчин үеийн тооцооллын онолын үндэс болсон Тьюрингийн машин гэгддэг ойлголтыг боловсруулсан.    “Тооцоолдог тооны тухай" өгүүллэгдээ онолыг тайлбарласан. Тэрээр түүнийгээ 1936 онд Принстоны их сургуульд (1936–1938) докторын зэрэг хамгаалж байхдаа хэвлүүлжээ. Тьюрингийн машиныг энгийнээр хэлбэл     хийсвэрээр дүрсэлсэн тооцооллын машины математик загвар юм. Загвар нь энгийн хэдий ч ямар ч компьютерын алгоритмыг хэрэгжүүлэх чадвартай. Эмигмагийн кодыг тайлсан   Дэлхийн 2-р дайны үед Тьюринг Блетчли Паркт засгийн газрын ко...