Ээжүүд!

Сайн байна уу эрхэм хүндэт зочид минь? Анхныхаа пост бичих гэж байгаа түл алдаа оноо минь их байхаа өршөөгөөрэй 🙏🏻! Бид бүгдээрээ туршлагаасаа харилцан суралцах хэрэгтэй гэж энэ бүхнийг бичиж сууна. Ээжүүд! Би өөрөө 2 хүүхдүүдийн ээж болохлоор надаа дөхүү миний хамгийн чухал анхаардаг сэдэв ч гэж болох юмаа. Монгол ,Англи болон бусад ээж нарийн хоорондын хүүхдээ өсгөж байгаа яалгаа их байх юм. Англид жирэмсэн болоод өрхийн эмч мэдүүлсний дараа 12 болон 20 долоо хоногтоо хоёрхон удаа л эхо-д үзүүлдэг бол Монголд хүссэн үедээ хэдэн удаа ч үзүүлэх боломжтойг бас заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болохыг бид мэднэ. Энд 20 долоо хоногтоо бүх зүйл хэвийн үйл ажиллагаатай бол бүх л явцыг эх баригч аваад явчихдаг ба ганц ч удаа эмэгтэйчүүдийн эмч үздэггүй. Ихэнх ээжүүд өөрсдөө төрхөөс айдаггүй хамгийн эцсийн сонголт хийсвэр байдаг. Ээжүүд хийсвэр хийлгэж 6 долоо хоног машинаа барьж чадахгүй байх бий гэж илүү айдаг гэж болно ккк. ...