Posts

Showing posts from 2024

Манчестер хотын Жон Райландсын номын сан.

Image
  Би Манчестер хотод хэд хоног очихдоо их сонирхолтой номын сангаар орлоо. Тэр номын санг Жон Райландсын номын сан гэж нэрлэдэг.     Сонирхолтой газрын нэг байв. Одоо энэ номын сан Манчестерын их сургуулийн номын сангийн нэг хэсэг бөгөөд үүсэл гарал нь дараах түүхтэй ажээ.     Жон Райландсийн номын санг үүсгэн байгуулагч Энрикета Райландс (1843-1908)     нөхрийнхөө дурсгалд зориулан номын санг барьж, нэрээр нь нэрлэжээ. Жон 1888 онд нас барахдаа эхнэр Энрикетадаа 2,5 сая фунт стерлинг үлдээснээр тэрээр улсдаа баян эмэгтэйчүүдийн нэг болж. Энрикета Манчестер хотод томоохон номын сан байгуулахыг зорьж, тэрээр шашны зүтгэлтэн болон оюутнуудын боловсролыг дэмжихийг хүссэн төдийгүй номын сангийн сан хөмрөгийг аль болох олон уншигчидтай хуваалцахыг хүссэн аж. Энрикета номын сангаа Манчестер хотын одоогийн музей, галерейгаас хол,     ядуусын гэж нэрлэгдэх хорооллын давчуу газрыг яагаад сонгосон тухайгаа хэзээ ч тайлбарлаагүй. Магадгүй тэрээр энэ орч...

Анхны компьютер Baby -ийн түүх.

Image
1800 он гэхэд Манчестер хотод “уурын хөдөлгүүр жинхэнэ утгаараа хөгжиж " байсан бол 1830 он гэхэд хөвөн ээрэх, даавуу үйлдвэрлэх 99 үйлдвэртэй болжээ. Дэлхийн анхны орчин үеийн төмөр зам    Ливерпүүл, Манчестер хотуудын хооронд 1830 онд нээгдсэн бөгөөд 1850-иад он гэхэд хотын одоогийн төмөр замын системийн ихэнх хэсэг нь баригдсан байж. Манчестер хот Английн үйлдвэрлэл хөгжсөн эртний төв бөгөөд энэ түүх ээ өгүүлэх шинжлэх ухааны сайхан музейтэй. Саяхан түүгээр орж олон сайхан сонирхолтой бүтээлүүдийг олж үзлээ.    Би өөрийн сонирхдог сэдэв болох компьютерын тухай юу гэж өгүүлснийг уншиж үзээд мэдсэн     сонин сайхнаасаа сонирхуулан бичлээ. Тооцон бодох электрон машинд(70-80 д оны компьютерт) хэрэглэж байсан перфо картыг даавуу үйлдвэрлэх машины хээг гаргах удирдлагын картаас санаа авч бүтээсэн гэжээ. Анхны компьютер Baby -ийн түүх буюу түүнийг бүтээгчид.    Санах ойд программ аа хадгалж     ажиллах орчин үеийн анхны компьютерыг 194...