Posts

Showing posts from September, 2025

Английн соёлын өв

Image
  Би их сургуулиа төгсөөд дөнгөж байгуулагдсан МУИС-ийн аялагч клубийн гишүүн болж клубийнхээ олон аяллуудад төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн мөн эзэмшиж байгаа багш, оюутнуудтай хамт монголоороо аялж явахдаа замд тааралдсан орон нутгийн түүх дурсгалт газраар дайрч олон сонирхолтой түүх сонсож мэддэг байлаа. Тэр бүгд яваандаа намайг юм юмыг сониучирхан үзэж аялах дуртай болгох нэг түлхүүр болсон байх аа гэж боддог. Ази Европын суурин хот газраар сүүлийн гучаад жил их юм үзлээ.  Он удаан жилээр суурин амьдрал хөгжсөн улс орнууд түүхэн дурсгалт газруудаа байгаагаар нь сайхан тордож хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлууд тогтмол хийдэг нь их таалагддаг.    Жишээ нь Англид 9 сард соёлын өвийн нээлттэй долоо хоногийг тогтмол хийдэг.   Энэ үеэрээ орон нутгуудад эртний өв уламжил хадгалж үлдсэн улсын, хувийн болон олон нийтэд нээлттэй, хаалттай байдаг олон газар үүдээ олон нийтэд хэд хоног нээж үнэ төлбөргүйгээр тайлбарлагчтай зарим нь тайлбар мэдээлэлтэйгээр үйл...